Нийтлэг їндэслэл:
Технологийн хурдацтай хөгжил, Интернэт хэрэглээний тууштай өсөлт зэрэг нь техникийн ур чадвар бүхий ажилтны хэрэгцээг нэмэгдүүлж байна. Мэдээллийн Технологийн салбарт шинэ эрэлт хэрэгцээ, шинэлэг зүйлст хурдан суралцах, дасан зохицох чадвар бүхий компьютерийн мэргэжилтнүүдийн шаардлага өдөр ирэх тусам нэмэгдэж байна.
Иймд нийгэмд үйлчлэгч аливаа сэхээтэн хүн өндөр мэдлэг чадвартай байгаад зогсохгүй, техник технологийн зохих мэдлэгтэй түүн дээр ажиллах, шинэлэг зүйлст хурдан суралцах гайхам ур чадвартай байхыг мэдээллийн зуун биднээс шаардаж байна.
Эрхэм зорилго:
1. Оюутны хичээлээр олж авсан мэдлэгийг гүнзгийрүүлж, өөрийгөө хөгжүүлэх орчин бүрдүүлэхэд нь хувь нэмэр оруулах
2. Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах, мэдээллийг цуглуулах, солилцох, сүлжээний орчинд ажиллах, баримт бичиг боловсруулах, хүснэгтэн мэдээлэлд тооцоолол хийх, компьютерийн жижиг гэмтлийг оношлох, засварлах зэрэг мэдлэг чадварыг эзэмшүүлэх
3. Оюутнуудын техник технологийн боловсролд суралцах идэвхи болон бүтээлч зан чанарыг хөгжүүлэх зорилгоор техник технологийн өдөрлөг, семинар, аян, төсөлт ажил зохион байгуулах
4. Чөлөөт öàãàà зөв боловсон өнгөрөөхөд тус болох
Зорилт:
1. Клубын гишүүнчлэлийг бүрдүүлэх
2. Клубын өрөө гаргуулж тохижуулах, интернэтжүүлэх
3. Компьютерийн холбогдолтой ном сурах бичиг, гарын авлага, хэрэглээний болон үйлдлийн системийн программ хангамжийн сан бүрдүүлэх
4. Сургалтын үзүүлэн материалыг сайжруулан баяжуулах
5. Ханын самбарууд болон сургуулийн вэб, өөрсдийн блогоогоор дамжуулан багш, оюутан нарт хэрэгтэй мэдээ мэдээллийг тавих
6. Сургуулийн хүрээнд семинар, өдөрлөг, аян, төсөлт ажил зохион байгуулах
7. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах
8. Их дээд сургуулиудын хэмжээнд зохиогдож буй компьютерийн чиглэлийн тэмцээн, уралдаан, олимпиадад цаг тухайд нь оролцож байх
Этүгэн дээд сургуулийн компьютерийн ECS клубт тавигдах шаардлага:
1. Оноосон нэртэй, удирдагч багштай, ахлагчтай, эмблемтэй байна.
2. Тухайн клуб нь аливаа улс төр, нам, бусад хөндлөнгийн этгээдүүдээс хараат бус гишүүддээ үйлчилдэг оюутны байгууллага байна.
3. ECS клубын үйл ажиллагаа нь нээлтэй байх ба үйл ажиллагаа болон санхүүгий тайлан ил тод байна
4. ECS клуб нь Монгол улсын үндсэн хууль, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн хариуцлага болон дотоод дүрэм журмаа мөрдлөг болгоно.
5. ECS клуб нь залгамж шинж чанартай байна.
Клубын дотоод журам:
1. Аливаа үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцох
2. Ахлагч ба гишүүд бие биенээ харилцан хүндэтгэдэг
3. Клубын үйл ажиллагааг нээлттэй хийнэ
4. Гишүүн бүр өөрсдийн гэсэн төлөвлөгөө хөтөлбөртэй байна
5. Цагийг сайн барих шаардлагатай
6. Гишүүд өөрсдийн үүргээ ухамсарладаг байх / Ухамсарлалгүй мөн клубын ажиллагаанд саад хийх ,хийгдэж буй үйл ажиллагааг 3-аас илүү хүндэтгэх шалтгаангүй оролцохгүй бол клубын хурлаар авч хэлэлцэн шийдвэрлэнэ. Шаардлагатай бол гишүүний эрхийг түтгэлзүүлнэ
7. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын сургууль байгуулагуудтай харилцан туршилга солилцон хамтран ажиллах
8. Òóõàéí ìýðãýæëýýð àìæèëò ãàðãàí àæèëëàæ áóé ìýðãýæèëòýí, ýðäýìòýí ñóäëàà÷òàé óóëçàëò çîõèîí áàéãóóëàõ
Гишүүн элсүүлэх журам:
1. Амьдралын зорилготой
2. Өөрийн гэсэн санаачлагатай
3. Шинийг эрэлхийлэх чадвартай
4. Клубын үйл ажиллагаанд идэвхи чармайлттай байх
5. Багаар ажиллах чадвартай
6. (Компьютер миний амьдралд )гэсэн эссе 300 дээш үгтэй байх
7. Клубт элсээд яаг юуг хийхийг зорьж байна
8. Компьютерийн мэдлэг харгалзахгүй
Клубын үйл ажиллагаа:
1. Клубын танилцуулга
2. Клубын гишүүдээ сургах
a. Багш туслалцаа үзүүлэх
b. Чадварлаг оюутнууд туслалцаа үзүүлэх
3. Гишүүн бүр долоо хоногоор багт хуваагдаж тэнхимийн самбарын мэдээллийг шинэчилж байх
4. 2 долоо хоног тутам хуралдаж байх
5. Бусад их дээд сургуулиуд зохиогдож байгаа уралдаан, тэмцээнд оролцож сургуулийнхаа нэрийг гаргаж танилцуулж байх
6. 14 хоног тутамд “Таны компьютерийн мэдлэгт” брошур гаргаж байх
