Мэдрэгчтэй бээлий
Бүрэн мэдрэгч бүхий дэлгэцтэй смартфон, таблетууд худалдаанд гарсны дараа төрөл бүрийн дагалдах хэрэгслүүдхүний сонирхлыг татдаг. Мэдрэгчтэй дэлгэц бүхий гар утсаа гадаа хүйтэнд ашиглах үед зайлшгүй бээлийгээ тайлах шаардлага гардаг. Харин гараа дааруулж, гар утсаа ашиглах асуудлыг шийдсэн Isotoner SmarTouch Gloves нэртэй бээлийны хурууны урд хэсэгтээ тусгай наалттай бээлий худалдаанд гарчээ.
Энэхүү бээлий 22 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.
Нэхмэл хөвөн даавуугаар компьютер
Итали, Франц болон АНУ-ын нанотехнологичид компьютерыг хувцас хэлбэрт оруулан цоо шинэ загвар бүтээхээр шийджээ. Тэд нэхмэл хөвөн даавууг транзистор болон цахилгаан хэлхээ болгон ашиглах санааг сэдсэн байна. Хэрвээ туршилт амжилттай болбол цаашдаа ханцуйгүй цамцан компьютерыг бөөнөөр нь дамжлагаар үйлдвэрлэх боломжтой болно гэж Америкийн «ЭкстримТек» сэтгүүлд бичжээ.Эрдэмтэд органик транзистор болон бага хүчдэлийн органик цахилгаан химийн транзисторын загварыг боловсруулаад байгаа гэнэ. Ийм загваруудыг гарган авахын тулд алт гэх мэт цахилгааныг дамжуулдаг бусад элементүүдийн нано хэсгүүдийг хөвөн даавууны утсанд суулгасан байна. Дараа нь ийм утсаараа энгийн цамцны даавуутай бодвол арай даргар ширүүн, харин бусад цахилгаан дамжуулагчидтай харьцуулахад хамаагүй уян зөөлөн даавуу нэхжээ. Хөвөн даавуу нь хоорондоо сүлжилдсэн хэдэн зуун утаснаас тогтдог байна. Нанотехнологичдын энэ бүтээл нь даавууны хэсгийг компьютерын матриц болгон хувиргах боломж олгож байгаа аж Харин ийм төхөөрөмжийг биедээ өмсөн явах нь аюултай эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Мөн компьютержсэн хувцсыг хэрхэн цэнэглэх вэ гэдэг асуудал нанотехнологичдын өмнө тулгараад байгаа гэнэ.
Вирусны дохио өгдөг хулгана зохион бүтээжээ
Өмнөд Солонгосын Ан Чол Сү институт компьютерийн аюулгүй байдал , судалгааны төвөөс вирусны дохио өгдөг
хулгана зохион бүтээлээ ." V3 ALARM MOUSE " нэртэй энэхүү хулгана нь тухайн компьютерт Ан Чол Сү институтийн бүтээл болох вируснаас хамгаалах V3 программ суусан тохиолдолд ажиллах бөгөөд уг хулгана компьютерт вирус орж ирснийг мэдэгдэн улаан өнгөтэй болж хувирдаг бол, ямар нэгэн апдэйт хийх, вирусийг цэвэрлэх явцдаа шар өнгөтэй болж , харин жирийн үедээ цэнхэр өнгөтэй байдаг байна. Мөн уг хулгана дотор 2GB мемори карт суугдсан байдаг тул ямар нэгэн файл, зураг зэргийг зөөх , хадгалах зэргээр флаш карт мэт ашиглаж болох ажээ.Солонгос даяарх Лотте дэлгүүрийн бүх салбараар маргаашнаас эхлэн худалдаж эхлэх ба энгийн " V3 ALARM MOUSE " 29 мянган вон , V3 вируснаас хамгаалах программтай хулгана нь 54 мянган вон юм байна.
Нарны энергиэр ажилладаг цусны даралт хэмжигч
Судлаачид шинэ нарны эрчим хүчээр ажилладаг цусны даралт хэмжих, чухал шаардлагатай эм тариаг цагт нь хийхэд
тус болох багажийг бүтээсэн байна. Энэ багаж нь байнга, цагт нь эмнэлгийн тусламж тусламж үзүүлэх боломжгүй, ядуу улс орнуудад зүрх судасны өвчинтэй тэмцэхэд тус болох юм байна. Цорын ийм төрлийн нарны эрчим хүчээр ажилладаг багаж биш боловч Африкийн Уганда, Замбиа улсуудад бодит байдалд амжилттай туршилт үзсэн байна. Иймэрхүү ядуу орнуудад ядахдаа цусны даралт зөв хэмжиж чадах эмнэлгийн ажилтан ч ховор байдаг бөгөөд энэ төхөөрөмж нь цусны даралтыг маш нарийвчлалтай хэмжих маш хямд арга зам болох юм.Зүрх судасны өвчин нилээн хурдацтай өсөж байгаа бөгөөд энэ нь саа өвчин, зүрхний шигдээс гэх мэт хүнд өвчинд хүргэж, цаашлаад ДОХ, хорт хавдраас ч илүүтэйгээр дэлхий даяар гарч байгаа үхлийн гол шалтгаан болж байгаа гэнэ.
Энэ төрлийн өвчинтэй тэмцэхэд 32$-ын үнэтэй уг төхөөрөмж их тус болох нь гарцаагүй.




No comments:
Post a Comment