Monday, May 2, 2011

Блез Паскалийн намтар (1623-1662)



Тэрээр (1623 оны 6 сарын 19)-нд Францын Клермонт хотод төржээ. Францын математикч, физикч, теологич байв. Балчир наснаасаа эхлэн онцгой хүүхэд гэдэг нь тодорхой байжээ. Эцэг Етин Паскаль нь өмгөөлөгч, мөн математик сонирхдог байсан бөгөөд Блайс Паскаль түүний гурван хүүхдийн нэг бөгөөд ганц хүү нь байлаа. Түүний эмэгтэй дүү нар мөн л боловсролтой, хүмүүжилтэй охидууд байсан.Түүнийг гурван настай байхад нь ээж нь нас барсан бөгөөд 1632 онд Паскалийн гэр бүлийнхэн Парис руу нүүн иржээ. Түүний аав хуучныг баримтлагч байсан тул Паскальд өөрөө гэрээр боловсрол олгох нь зөв гэж үзжээ. Шашин, гүн ухааныг илүү их сонирхдог, математикт дургүй охин дүү нь түүнд их нөлөөлдөг байсан боловч Паскаль хэтэрхий ихийг бүтээжээ.Тэр 12 настайдаа ааваасаа геометр гэж юу болохыг, юу судалдгийг асуужээ. Аав нь түүнд “ зөв талбайд биетүүд зурж, тэдний хоорондох уялдааг судалдаг” гэж хариулжээ. Үүнээс үндэслэн баталгаа хийж эхэлсэн бөгөөд аав нь ч түүнд Евклидийн “Эхлэл”, Аполлогийн “Конус” номыг өгчээ. Тэгээд математикийн хичээлд сууж эхэлсэн бөгөөд Парисийн Академи дэх хичээлд оролцдог болжээ.Эцэг нь математикаар хичээллэхийг хориглосон боловч нууцаар геометр үзэж эхэлсэн бөгөөд татварын албаны байцаагч аавынхаа ажлыг хөнгөвчлөхийн тулд тооны машиныг зохиожээ.Паскаль 1639 онд 16 нас хүрэхээсээ өмнө хамгийн гайхалтай геометрийн нотолгоогоо хийжээ. 19-р зуунд амьдарч байсан нэрт математикч Силвестр, Паскалийн уг теоромийг “муурын өлгий” гэж нэрлэжээ. 11 настайдаа дуу чимээний тухай бүтээл туурвисан бөгөөд 16 настайдаа конусын талаар бичсэн нь Декартыг хүртэл гайхшруулж байлаа. 18 настайдаа одоо Парисийн музейд хадгалагдаж байгаа тооны машиныг зохион бүтээжээ. Физик дэх агаарын хүнд, хийн нягт даралт зэрэг өөрийн нэрээр нэрлэгдсэн хуулиудыг нээжээ.17 настайгаасаа эхлээд 39 насандаа нас барах хүртлээ амар тайван, зовлон зүдгүүргүй өдрийг үзсэнгүй. Хоол шингэхгүй байх, гэдэсний өвчин, нойргүйдэл, энэ бүхнээс үүссэн хар дарсан зүүд зэрэг нь түүнийг дуусгажээ. Хэдий тийм боловч энэ бүхний дунд зогсолгүйгээр ажилласаар байлаа.23 насандаа охин дүүгийнхээ шахалт, шаардлагаар христосын шашинд орж зарим нэг урсгалыг нь дагажээ. Энэ талаар их зүйлийг туулсан ч мөн л математик, физикээ орхисонгүй. Тэр жилдээ хоол боловсруулах нь муудан, тахир дутуу болсон нь тун их шаналгаатай байлаа. Тийм боловч бүтээлээ туурвисаар байв.
1648 онд Торричеллийн (1608-1647) бүтээлийг судлан түүнийг даван гарч өндөр газар даралт өөрчлөгддөгийг баталжээ. 1648 онд Торричеллийн (1608-1647) бүтээлийг судлан түүнийг даван гарч өндөр газар даралт өөрчлөгддөгийг баталжээ. Декарт Паскальтай олон сэдвээр ялангуяа барометрийн талаар ярилцахаар ирсэн боловч хоёр эрдэмтний зан байдал нь таарсангүй. Декарт 16 настай хүүхэд конусын талаар бичсэнд итгэснээ ил хүлээн зөвшөөрөөгүй юм. Мөн барометрийн туршилтуудаа Мерсеннийн судалгаанаас авсан байх хэмээн таамаглаж байлаа. Тэдний үл ойлголцох байдлын гурав дахь шалтгаан нь шашны талаарх үзэл байв. Гэвч дүү охиных нь дурссанаар тэр хоёр бие биедээ атаархдаг байсан бөгөөд дээр дурдсан уулзалт, зочлолт нь хүйтэн, хөндий болжээ. Декарт залуу анддаа хэдэн зөвлөгөө өгсөн ч Паскаль үүнийг нь тоосонгүй. 1658 оны нэгэн орой унтаж чадахгүй, шүдний өвчнөөр шаналж байсан Паскаль зөвхөн бахиар авхуулсны дараа зүгээр болох, аймшигтай өвчнийг мартахын тулд хэд хэдэн нэртэй математикчидийн оролдож байсан гайхалтай тооны цувралыг судалж эхэлжээ. Хамаг бие нь өвдөхөө больж, өвчнөө мартсан нь хэтэрхий махруу оролдсоноос нь болсон ч байж болох юм. Найман өдрийн туршид зогсолтгүй ажиллажээ. Энэ тойрогтой холбоотой бодлогуудыг бодож эхлэв. Эдгээр нээлтийн заримыг нь Франц, Английн математикчидыг урамшуулахын тулд Амос Детонвилл нэрээр хэвлүүлжээ. Тэрээр 1662 онд 39 насандаа өвчны улмаас насан өөд болжээ.