Таны мэдлэгт



Эрдэм шинжилгээний илтгэл бичих аргачлал:

1. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх

2. Шинэ санаа дэвшүүлсэн байх 
3. Санаагаа зөв товч тодорхой дэвшүүлсэн байх
4. Практик ач холбогдолтой байх
5. Илтгэл удирдагчтай байх - Илтгэл 5-10 хуудсанд багтах ингэснээр илтгэл нуршигдахаас сэргийлнэ.
6. Илтгэл Удирдагчтай байх Шаардлагатай.
7. Эрдэм шинжилгээний илтгэлийн дараалал
a. Хураангуй: Яаж судалгаа хийсэн талаархи Товч бичиж, илтгэлийнхээ ерөнхий санааг дэвшүүлнэ.
      Түлхүүр үгс: Уг илтгэлд гарах судалгааны ерөнхий ойлголт үгнүүд байх
b. Оршил: Судагааны байдал / Уг сэдвээр урьд өмнө ямар эрдэмтэн ямар бүтээл хийж байсан, тэрхүү бүтээл нь уг бүтээллээс юугаараа ялгаатайг товч тодорхой бичих, / мөн бүтээлдээ холбогдох судалгааны материал болон бүтээлийг ашиглаж болно.
c. Сэдвээ сонгон авсаны учир: Та уг сэдвийг сонгон авсаны учир болон, таны сонгон авсан сэдэв юугаараа ач холбогдол өгч байгаа талаар бичнэ. Энэ нь анхны бичилт болох буюу, сэдвийг уншиж үзээд өөрийн ойлголтоор сийрүүлэн бичих юм
d. Судалгааны ач холбогдол: Уг сэдвийг сонгон бичсэний эцэст хэнд ямар ач холбогдол үзүүлэх талаар бичнэ. Уг судалгааны эцэст гарах ур дүнгийн талаар бичих. Энэ нь өөртөө асуулт тавьж ойлголтоо шалгах гол арга юм
e. Судалгааны арга: Аливаа судалгаанд Шинжлэх ухааны тодорхой аргыг хэрэглэхгүйгээр уг судалгаа амжилтанд хүрэхгүй. Тэгэхээр судалгааны сурвалжлага хийх, анкет бөглүүлэх, ажиглалт хийх, харицуулах, мөн туршилт хийх зэрэг аргууд байдаг. Энэхүү олон аргуудаас зэрэг судалгаа хийвэл судалгааны хийсвэр байдлыг үгүй болгох буюу чанарыг бий болгох юм.
f. Үндсэн хэсэг: Өөрийн санаагаа дэвшүүлэн батлах, Мөн энэ хэсэгтээ та судалгаанд холбогдох судалгааны эсрэг баримтыг ашиглаж болно. Үүний үр дүнд та хоёрдох бичилтээ хийх ба цэвэр шинэ санаануудыг гаргаж ирэх болно.
g. Дүгнэлт: Дүгнэлтэнд сонгосон сэдэв материалын талаархи өөрийн дүгнэлтийг бичих бөгөөд та энэ хэсэгтээ эцсийн дүгнэлтийг гаргаж өгнө. Энэ нь өөрийн гаргах гэсэн санаандаа хүрэх эцсийн алхам болно. 
h. Ном зүй: Ашигласан материал
8. Ерөнхий ном 
a. Мэргэжлийн ном сурах бичиг
b. Эрдэмтэдийн өгүүлэл сэтгүүл дээрээс авсан
c. Статистик баримт бичиг
9. Бусад мэдээ мэлээлэл / Г.М
a. Илтгэлдээ та иш татсан зохиолууд / зохиол сурвалж бичгүүдээс хэсэгчлэн оруулж өгнө гэсэн үг/ оруулж өгч болно энэ таны судалгааны ажлыг илүү эрдэм шинжилгээний үндэс, баримт нотолгоотой болгож өгдөг.
b. Ишлэл хийх хэд хэдэн арга байдаг.
      Жишээ нь.
Ø Зохиол буюу урьд өмнө нь судлагдсан номноос иш татах
Ø Үгэнд тайлбар хийн иш татах энэ гол төлөв мэргэжлийн үг хэллэгийг тайлбарлаж ишлэлдээ оруулдаг
Ø Хавсралтнаас ишлэл хийх / энэ нь гаргаж буй гол санаагаа хавсралтанд байгаа мэдээллээс иш татан авах арга юм.
Ø Сэдвийн төгсгөлд ишлэл хийх / энэ нь бүлэг сэдэв дуусхад иш татсан ном зохиолоо төгсгөл хэсэгт нь бичихийг хэлнэ.
10. Хавсралт энэ хэсэгт судалгаанд хэрэгтэй материалыг хавсаргаж өгнө
Амжилт хүсье....

  

Амжилттай суралцах 10-н зарчим
1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.

2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.


3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй.

8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.

9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.

10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш