1. ДНК-гийн програмчлал
Өндөр нягтаршлын мянга мянган жилийн видеог багтаах багтаамжтай iPod-той байна гээд төсөөл дөө. ДНК компъютер ийм төхөөрөмжийг бодит болгох боломжтой юм. ДНК гэдэг бол амьд организмын генийн мэдээллийг агуулагч. ДНК-г онцгой болгодог нэг зүйл нь мэдээллийг хязгаарлагдсан зайнд маш үр дүнтэйгээр хадгалдаг явдал юм. Зөвхөн нэг мг ДНК л дэлхийн бүх хэвлэгдсэн материалуудыг багтаах чадалтай гээд бод доо. ДНК-гийн программчлал нь одоогоор эхлэл шатандаа л байна. Харин нэг л төгс болчихвол өнөөгийн стандартаас илүү төсөөлөхөөргүй мэдээллийг хадгалах боломжтой болно.
2. Саран дээрх байнгын байрлал
Сансар огторгуйг эзэмшилдээ авах тухай төсөөлөл анх гарснаас хойш Дэлхийтэй хамгийн ойрхоноор нь Сарыг анхны объект болгох тухай ярилцаж байлаа. 1969 онд Саран дээр анхны хүн алхсан явдал эзэмшилдээ авах энэ санааг улам ч ойрхон болгосон. Гэсэн ч эдийн засгийн, техникийн гээд олон шалтгаанаас үүдэн энэ төсөл бүрэн хэрэгжээгүй л байна. Харин НАСА-гийнхан 2024 он гэхэд байгууламж барих төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн ESA 2025 он гэхэд, Япон, Энэтхэг улсууд 2030 он гэхэд тус тусын баазаа байрлуулахаар төлөвлөжээ. Бааз байгуулахад учирч байгаа хамгийн том саад бол санхүүгийн асуудал.
3. Толгой шилжүүлэн суулгах
Энэхүү жигтэй мэс засал ойрын ирээдүйд шуугиан тарих нь. Толгой шилжүүлэн суулгах мэс заслаар өвчтөний толгойг авч донорын бие дээр залгаснаар цусны эргэлт толгой болон биеэр дамжих юм. Онол ёсоор бол энэ мэс засал нь толгойд халдварлаагүй ямар ч өвчнийг бүрэн төгс эмчилж чадна. Гэхдээ мэдрэлийн системийг нөхөн төлжүүлэх аргыг олох хүртэл өвчтөн саажилттай байх юм байна. Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг өмнө нь хулгана, нохой болон сармагчин дээр явуулсан бөгөөд энэ нь зарим талаар амжилттай болжээ. Энэ мэс заслыг хийхэд тулгарч байгаа хамгийн том асуудал нь ёс суртахууны асуудлууд болоод байна.
Тухайлбал донор эрхтэн хомсдолтой байгаа нөхцөлд донорын бие зөвхөн нэг хүнд тусалж чадах нь үүнийг хэрэгцээгүй зүйл гэж үзэхэд хүргэж байгаа юм. Өөр нэг аюул нь толгой шилжүүлэн суулгалт нь клонтой нэгдвэл хүмүүс амьдрах хугацаагаа нэмэгдүүлэхийн тулд өөрсдийн клоноо устгаж болзошгүй хэмээн зарим эрдэмтэд үзэж байна.
Тухайлбал донор эрхтэн хомсдолтой байгаа нөхцөлд донорын бие зөвхөн нэг хүнд тусалж чадах нь үүнийг хэрэгцээгүй зүйл гэж үзэхэд хүргэж байгаа юм. Өөр нэг аюул нь толгой шилжүүлэн суулгалт нь клонтой нэгдвэл хүмүүс амьдрах хугацаагаа нэмэгдүүлэхийн тулд өөрсдийн клоноо устгаж болзошгүй хэмээн зарим эрдэмтэд үзэж байна.
4. Цэвэр цахилгаан эрчим хүч
Чулуун нүүрсийг орлох олон аргууд судлагдаж байгаа ч хүн төрөлхтөн бүрэн төгс шинэчилсэн энергийн үүсвэрийг олоход арай л болоогүй байна. Цэвэр энерги чухалд тооцогдож байгаа шалтгаан нь чулуун нүүрсний нөөц нэг их удахгүй дуусах бөгөөд энэ нь байгаль орчныг бохирдуулж, улс үндэстнүүдийн хооронд зөрчилт байдал үүсгэж байгаатай холбоотой. Өнгөрсөн 150 жилд газрын тосноос хамааралтай байсан бидэнд өөрчлөлт хийх нь хэцүү асуудал болоод байна. Гэсэн ч одоогоор Европын зарим орнууд цэвэр энергийг нэлээд хэмжээгээр үйлдвэрлээд байгаа юм. Цэвэр энерги үйлдвэрлэх өнөөгийн аргуудад салхи, нар, цөмийн эрчим хүч, усны урсгал, далайн түрлэг, био түлш болон бусад аргууд орж байна.
5. Хорт хавдарын эмчилгээ
Хорт хавдар нь орчин үеийн хамгийн их үхэлд хүргэдэг өвчнүүдийн нэг юм. Бүр гиппократ хүмүүс хүртэл уг өвчний эмчилгээг хайж байжээ. Энэ талаараа хорт хавдар нь жирийн ханиадтай төстэй бөгөөд үүнийг эмчлэх олон аргууд байдаг ч бүрэн төгс анагаах арга олдоогүй л байна. Жирийн ханиадтай адил хорт хавдар нь олон төрөл байдаг ба бүгд бие биенээсээ үл мэдэг өөр. Харамсалтай нь жил тутам 7 сая хүний амийг авч оддог хорт хавдар нь ханиаднаас хамаагүй илүү ноцтой өвчин юм. Эмийн олон төрлүүд, химийн бодис, генетикээр сайжруулсан вирус гэх мэт аргуудыг хорт хавдарын эмчилгээнд туршиж байна.
6. Марс гариг дээр хүн аваачих
Хүнийг Марс гариг дээр буулгах нь нэлээн хугацаанд уран зөгнөл байлаа. Гэвч Саран дээр хүн анх удаагаа алхсанаар Марс дээр алхах нь ч бас бодитой харагдаж эхэлсэн юм. Хэрвээ энэ үйл явдал хэрэгжвэл сансар судлалд онцгой чухал үе болох юм. Ингэснээр Улаан гаригийг илүү нарийн судлах боломжтой болох ба Саран дээр байнгын бааз барьснаас Марс дээр барьсан нь илүү ашигтай болно гэж үзэх хүмүүс ч байна. Марс дээр газардах нь Саран дээр буухтай төстэй байх боловч хамаагүй илүү хэцүү ажиллагаа. Энэ аялал 100 дахин удаан хугацаанд үргэлжлэх бөгөөд Марсын цаг агаарыг харгалзаж үзэх ёстой болно. Одоогийн байдлаар НАСА болон ESA тусдаа 2030-аад оны үед энэ гариг дээр хүн илгээх төлөвлөгөөтэй байна. Харин ОХУ 2020 он гэхэд хүн илгээх төлөвлөгөө гаргажээ.
7. Сансарын цахилгаан шат
Сансарын цахилгаан шат одоогийн хамгийн өндөр барилгуудаас хэдэн мянга дахин урт байх юм. Гэхдээ энэхүү байгууламжийг барих нь сонсогдож байгаагаасаа илүү хялбар зүйл. Учир нь байгууламжийн хүндийн жингийн төв нь дэлхийн тойрог замд байх юм. Сансарын цахилгаан шатны төлөвлөгөө өөр өөр байгаа ч ихэвчлэн сансарын станцаас газартай холбогдож үүгээр хүмүүс болон ачаа тээшийг зөөвөрлөх санаа гарч байна. Сансарын цахилгаан шат нь огторгуйн аялалыг хамаагүй хялбар, хямд, аюулгүй болгоно. Энэ байгууламжийг бүтээхэд карбон нано хоолойноос гаргаж авсан маш хатуу материалыг их хэмжээгээр үйлдвэрлэх ёстой. Лифт Порт Групп корпораци 2031 он гэхэд үүнийг байгуулах төлөвлөгөөтэй байна.
8. Бүх зүйлсийн онол
Мянга мянган жилийн турш дэлхийн бүх үзэгдлүүд ганц л хүчнээс үүдэлтэй гэж хэлэлцэгддэг байв. Хэдэн зууны туршид физикчид эдгээр мэдэгдсэн хүчнүүдийг нэгтгэхийг оролдож байлаа. Одоогийн байдлаар 4 үндсэн хүч бий бөгөөд эдгээр нь электро магнетик, сул цөм, хүчтэй цөм болон таталцал зэрэг юм. Бүх зүйлсийн онол нь эдгээр 4 хүчийг нэгдэхийг шаарддаг. Энэ онолыг батлахын тулд уг асуудал маш сайн судлагдах ёстой бөгөөд физикийн шинжлэх ухаанд Эйнштенээс хойшхи хамгийн том тэсрэлт болох юм.
Бүх зүйлсийн онол гэдэг нэрийг энэ нь физикийн бүхий л үзэгдлүүдтэй холбогддог учраас өгчээ. Гэсэн ч уг онол физикийн бүрэн ойлголт болж чадахгүй ба шинээр нээх зүйлүүд байсаар байх болно.
Бүх зүйлсийн онол гэдэг нэрийг энэ нь физикийн бүхий л үзэгдлүүдтэй холбогддог учраас өгчээ. Гэсэн ч уг онол физикийн бүрэн ойлголт болж чадахгүй ба шинээр нээх зүйлүүд байсаар байх болно.
9. Нано эм
Нано технологи зарим салбаруудад хувьсгал хийх чадалтай ч хамгийн их үр дүнгээ өгөх талбар нь анаагаах ухаан байх бололтой. Анагаах ухаанд нано технологийн хэрэглээ нь төгсгөлгүй. Тухайлбал молекулуудыг хорт хадварын эсүүдэд наалдаж устгах байдлаар бүтээж болно. Сайжруулсан эмийн техник нь эмийг зөвхөн тухайлсан биеийн хэсэгт очиж үйлчлэх ба гаж нөлөөг үгүй болгох юм. Микроскоп бүхий роботууд маш нарийн мэс заслыг хийн, гэмтсэн эд эсийг нөхөн сэргээж, тодорхой төрлийн эс, бактериудыг хайж олон устгах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Нано эм нь одоогоор эхлэл үе дээрээ явж байгаа боловч орчин үеийн анагаах ухааны салбарт анхны вакцинаас хойших хамгийн том нээлт болох юм.
10. Дэлхийн төв рүү аялах
19-р зуунд хүн Саран дээр хүрэхээсээ өмнө Дэлхийн төв рүү аялах болно гэсэн үзэл түгээмэл байжээ. Дэлхийн төврүү зорчино гэдэг сонсогдож байгаагаасаа хамаагүй хэцүү зүйл. Дэлхийн төвийн даралт хэмжээлшгүй бөгөөд тодорхойгоор хэлбэл дэлхийн бүх жин таны дээр байрладаг. Ийм их даралтанд хэлбэрээ хадгалж чадах материал одоогоор олдоогүй л байна. Одоогийн байдлаар хүний гаргасан хамгийн гүн нүх хэрэгцээтэй байгаа хэмжээнийхээ ердөө 0,2%-д хүрчээ. Дэлхийн гүнд маш их хэмжээний энерги байж болох ч бид тэнд шууд хүрэх хүртэл нэлээд хугацаа шаардагдах нь.
ЭТТИ-101 Дэлгэрмаа
No comments:
Post a Comment