Sunday, March 27, 2011

Дэлхийтэй төстэй гариг байна


Чилийн умард нутагт байдаг Европын одон орон судлах “Ла Силья” оргилын эрдэмтэд хамгийн жижиг гаригийг илрүүлсэн талаар eso.org мэдээллээ. Тэд энэхүү гаригтаа “Гализе 581-е” гэдэг нэр өгчээ. “Глизе 581-е” өнөөг хүртэл илрүүлсэн гаднын гаригуудаас дэлхийтэй хамгийн төстэй нь” гэж одон орон судлаач Гаспара ле Курто ярьсан байна.
Дэлхийгээс 20.5 гэрлийн жилийн зайд оршдог энэхүү гариг нь Жинлүүрийн орд дахь “Гализе 581-е” одыг тойрон эргэдэг аж. Эрдэмтдийн хэлснээр “Глизе 581-е” гаригийн гадаргуу нь хатуу бөгөөд тэнд агаар мандал гэж үгүй. Учир нь энэ гариг эзэн-одондоо хэтэрхий ойрхон, бас гадаргуугийн температур нь маш их. Дэлхийнхээс 1.9 дахин их масстай.
Нарны аймгийн гаднах анхны гаригийг 14 жилийн өмнө илрүүлжээ. Тэд ийм гариг байдаг гэдэгт эргэлзэж байсан аж. Түүнээс хойш нарны аймгийн гаднаас 340 гариг нээжээ. Энэ жагсаалт долоо хоног бүр нэмэгдэж байгаа талаар эрдэмтэд мэдээлсэн байна. Хий зонхилсон гаригуудыг бодвол, дэлхий маягийн гаригууд нь шинжлэх ухаан, нийгмийн хувьд онцгой сонирхол татдаг гэнэ. Учир нь ийм гаригууд дээр амьдрал үүсгэхэд хамгийн тааламжтай гэж одон орончид үздэг байна.
 КПХ-101 Лхагвасүрэн

Monday, March 21, 2011

Харь гарагийнхантай холбогдох ИНТЕРНЭТ


Хавайн их сургуулийн профессор, сансрын цацраг, нэрт астрофизикч Жон Лернед
Гараг ертөнцийн хоорондын сүлжээнд нэвтэрснээр бидэнтэй оюун ухаанаараа ойролцоо харь гаригийнхантай холбоо тогтоох боломжтой болно
Биднийг сүлжээнүүд хүрээлж байдаг Орчлон ертөнцийн хязгааргүй уудамд эргэлзээгүй оршдог гэх өндөр хөгжилтэй соёл иргэншилт хүмүүс дэлхийн хүн төрөлхтний хэрэглээ болсон интернэттэй төстэй сүлжээг эртнээс бүтээжээ. Энэ сүлжээнийхээ тусламжтайгаар бие биетэйгээ харилцдаг ч бидэн шиг ойр дотно биш байж болох юм.
 Гэхдээ галактик хоорондын “аалзны тор” нь хамгийн багадаа л ямар нэг чухал мэдээллийг солилцох үүргийг гүйцэтгэдэг. Шуудхан хэлэхэд, уран сэтгэмжээр баялаг ийм гаргалгааг Гонолулу дахь Хавайн их сургуулийн профессор, сансрын цацраг, энерги ба нейтрино физикийн мэргэжилтэн, нэрт астрофизикч Жон Лернед хийж байна.
Дэлхийн интернэт-нийгэмлэгийн гишүүд ийм тохиолдлыг “Афтар жжот” хэмээн ярилцдаг аж. Харь гарагийнхны интернэтийг олсон гэх энэхүү дүгнэлт дэгс байж болох л юм. Гэвч алдарт эрдэмтний дэлгэсэн баримтууд шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй “Nature” сэтгүүлд нийтлэгджээ. Тэрбээр галактик хоорондын сүлжээг олсон гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Тэнгэрийн заадаст 500 гаруй ийм зангилаа сүлжээ байдгийн нэлээд нь дэлхийгээс тод харагддаг. Хамгийн ойр нь 431 гэрлийн жилийн алсад оршдог бөгөөд хүн болгоны харж чадах жишээ бол бидний сайн мэдэх Алтан гадас од юм.
Алтан гадас тодорхой хэмнэлтэйгээр гялалзаж, цохилдог. Алтан гадас нь хачирхалтай оньсого мэт биет юм. Алтан гадас маш том од бөгөөд нарнаас хэдэн зуу, хэдэн мянга дахин илүү гэрэлтэж гялалздаг. 60 сая гэрлийн жилийн тэртээгээс ч ялгарч харагддаг. Тэгэхээр үнэхээр хачирхалтай гэрэлтүүлэгч байгаа биз. Хамгийн хачирхалтай нь Алтан гадас тодорхой хэмнэлтэйгээр яг л хүний зүрхний цохилт мэт лугшдаг. Өнгө нь ямар нэг зүй тогтлоор өөрчлөгддөг аж. Vлэмж хүчтэйгээр. Vгүй ядахдаа тэр өөрчлөлтийг барьж болох шүү дээ. Эдгээр одод давтамжтайгаар гялтганадаг, заримдаа маш хурдан. Хэмжээ нь нэг томроод л нэг багасаад л. Түүний дотор ямар нэг зүйл, үйл явдал өрнөөд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Магадгүй, Жон Лернерийн хэлснээр өөрийнхөө зүй тогтлын дагуу ингэж гялалзаад байгаа юм биш. Харин гадны оролцоотойгоор л ингэж давтамжтайгаар өөрчлөгдөх боломжтой. Нэг үгээр хэлбэл, харь гарагийнхан л болов уу хэмээн Жон Лернер таамаглаж байна. Дэлхийн одон орон судлаачид энэхүү биетийн гайхалтай төрх байдлыг эртнээс мэднэ. Алтан гадсыг нүд салгалгүй ажиглаж, бусад од, гарагийн зайг тодорхойлох гол чиглүүлэгч болгон ашигладаг юм. Өндөр хөгжил бүхий соёл иргэншилт хүмүүс анхнаасаа л Алтан гадсыг судалж хүний зүрхний цохилт мэт лугшдаг оддыг ямар нэг зүйлд ашиглаад эхэлсэн ч байж мэдэх юм хэмээн Лернер үзэж байна. Эхлэх ч биш бүр ажил хэрэг болгочихсон ч байж мэдэх. Өөрөөр хэлбэл, ухамсартай дохиоллыг дамжуулах зориулалтаар хэдийнэ ашиглаад эхэлчихсэн гэсэн үг л дээ.
“Бид эдгээр оддыг бараг 100 жилийн турш ажиглаж байгаа болохоор өнгөний өөрчлөлтийн талаархи бүхий л мэдээлэл тодорхой бий. Харин тэдгээрийг оюун ухааны үүднээс сайтар нарийн шинжлэх л үлдээд байгаа нь өнөө цаг үеийн тулгамдсан асуудал юм. Өнөөгийн компьютерийн боломж бололцоонд түшиглэн тооцоолно гэвэл хоёр сар шаардагдана” хэмээн Жон Лернер тайлбарлаж байна. Түүний саналыг АНУ-ын Калифорни дахь
SETI хүрээлэнгийн ерөнхий одон оронч Сет Шостак “аятайхан санал байна шүү” хэмээн дэмжжээ. Тэрбээр дэлхийгээс өөр соёл иргэншилт хүн төрөлхтнийг хайх асуудлыг дагнан хариуцдаг тул ойрын 20 жилд харь гарагийнхныг олно гэдэгт эргэлздэггүй эрдэмтдийн нэг. “Шалгаж үзмээр сонирхолтой санаа байна. Хэн нэгэн эдгээр оддын тод гэрэлтэгч өвөрмөц шинжийг архиваас харж болох юм шүү” хэмээн АНУ-ын Нью Жерси дэх тэргүүний судалгааны хүрээлэнгийн физикч Фриман Дайсон бас л Жон Лернертэй санал нэг байгаагаа илэрхийлжээ.
ЭТТИ-101 Баярням

Шинжлэх ухааны томоохон нээлтүүд - 2011он

Шинжлэх ухаан сүүлийн хэдэн зуунд үсрэнгүй хөгжиж, өмнө нь ямар ч боломжгүйд тооцогдож байсан зүйлсийг боломжтой болгон хувиргаж байна. Шинжлэх ухаанаар дэлхий дахинд учирсан олон асуудлуудыг шийдсэн ч энэ бол төгс төгөлдөр зүйл биш бөгөөд тийм ч байх боломжгүй юм. Шалтгаан нь шинжлэх ухаан үргэлж сайжирсаар байгаад оршино. Шинээр нээх зүйлс үргэлж байсаар байна. Одоо та бүхэнд Шинжлэх ухааны хараахан нээгдээгүй байгаа шилдэг 10 ололтыг танилцуулъя.

1. ДНК-гийн програмчлал



Өндөр нягтаршлын мянга мянган жилийн видеог багтаах багтаамжтай iPod-той байна гээд төсөөл дөө. ДНК компъютер ийм төхөөрөмжийг бодит болгох боломжтой юм. ДНК гэдэг бол амьд организмын генийн мэдээллийг агуулагч. ДНК-г онцгой болгодог нэг зүйл нь мэдээллийг хязгаарлагдсан зайнд маш үр дүнтэйгээр хадгалдаг явдал юм. Зөвхөн нэг мг ДНК л дэлхийн бүх хэвлэгдсэн материалуудыг багтаах чадалтай гээд бод доо. ДНК-гийн программчлал нь одоогоор эхлэл шатандаа л байна. Харин нэг л төгс болчихвол өнөөгийн стандартаас илүү төсөөлөхөөргүй мэдээллийг хадгалах боломжтой болно.

 2. Саран дээрх байнгын байрлал
 Сансар огторгуйг эзэмшилдээ авах тухай төсөөлөл анх гарснаас хойш Дэлхийтэй хамгийн ойрхоноор нь Сарыг анхны объект болгох тухай ярилцаж байлаа. 1969 онд Саран дээр анхны хүн алхсан явдал эзэмшилдээ авах энэ санааг улам ч ойрхон болгосон. Гэсэн ч эдийн засгийн, техникийн гээд олон шалтгаанаас үүдэн энэ төсөл бүрэн хэрэгжээгүй л байна. Харин НАСА-гийнхан 2024 он гэхэд байгууламж барих төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн ESA 2025 он гэхэд, Япон, Энэтхэг улсууд 2030 он гэхэд тус тусын баазаа байрлуулахаар төлөвлөжээ. Бааз байгуулахад учирч байгаа хамгийн том саад бол санхүүгийн асуудал.
 3. Толгой шилжүүлэн суулгах
 Энэхүү жигтэй мэс засал ойрын ирээдүйд шуугиан тарих нь. Толгой шилжүүлэн суулгах мэс заслаар өвчтөний толгойг авч донорын бие дээр залгаснаар цусны эргэлт толгой болон биеэр дамжих юм. Онол ёсоор бол энэ мэс засал нь толгойд халдварлаагүй ямар ч өвчнийг бүрэн төгс эмчилж чадна. Гэхдээ мэдрэлийн системийг нөхөн төлжүүлэх аргыг олох хүртэл өвчтөн саажилттай байх юм байна. Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг өмнө нь хулгана, нохой болон сармагчин дээр явуулсан бөгөөд энэ нь зарим талаар амжилттай болжээ. Энэ мэс заслыг хийхэд тулгарч байгаа хамгийн том асуудал нь ёс суртахууны асуудлууд болоод байна.
Тухайлбал донор эрхтэн хомсдолтой байгаа нөхцөлд донорын бие зөвхөн нэг хүнд тусалж чадах нь үүнийг хэрэгцээгүй зүйл гэж үзэхэд хүргэж байгаа юм. Өөр нэг аюул нь толгой шилжүүлэн суулгалт нь клонтой нэгдвэл хүмүүс амьдрах хугацаагаа нэмэгдүүлэхийн тулд өөрсдийн клоноо устгаж болзошгүй хэмээн зарим эрдэмтэд үзэж байна.

4. Цэвэр цахилгаан эрчим хүч
  Чулуун нүүрсийг орлох олон аргууд судлагдаж байгаа ч хүн төрөлхтөн бүрэн төгс шинэчилсэн энергийн үүсвэрийг олоход арай л болоогүй байна. Цэвэр энерги чухалд тооцогдож байгаа шалтгаан нь чулуун нүүрсний нөөц нэг их удахгүй дуусах бөгөөд энэ нь байгаль орчныг бохирдуулж, улс үндэстнүүдийн хооронд зөрчилт байдал үүсгэж байгаатай холбоотой. Өнгөрсөн 150 жилд газрын тосноос хамааралтай байсан бидэнд өөрчлөлт хийх нь хэцүү асуудал болоод байна. Гэсэн ч одоогоор Европын зарим орнууд цэвэр энергийг нэлээд хэмжээгээр үйлдвэрлээд байгаа юм. Цэвэр энерги үйлдвэрлэх өнөөгийн аргуудад салхи, нар, цөмийн эрчим хүч, усны урсгал, далайн түрлэг, био түлш болон бусад аргууд орж байна.

5. Хорт хавдарын эмчилгээ
  Хорт хавдар нь орчин үеийн хамгийн их үхэлд хүргэдэг өвчнүүдийн нэг юм. Бүр гиппократ хүмүүс хүртэл уг өвчний эмчилгээг хайж байжээ. Энэ талаараа хорт хавдар нь жирийн ханиадтай төстэй бөгөөд үүнийг эмчлэх олон аргууд байдаг ч бүрэн төгс анагаах арга олдоогүй л байна. Жирийн ханиадтай адил хорт хавдар нь олон төрөл байдаг ба бүгд бие биенээсээ үл мэдэг өөр. Харамсалтай нь жил тутам 7 сая хүний амийг авч оддог хорт хавдар нь ханиаднаас хамаагүй илүү ноцтой өвчин юм. Эмийн олон төрлүүд, химийн бодис, генетикээр сайжруулсан вирус гэх мэт аргуудыг хорт хавдарын эмчилгээнд туршиж байна. 
6. Марс гариг дээр хүн аваачих
Хүнийг Марс гариг дээр буулгах нь нэлээн хугацаанд уран зөгнөл байлаа. Гэвч Саран дээр хүн анх удаагаа алхсанаар Марс дээр алхах нь ч бас бодитой харагдаж эхэлсэн юм. Хэрвээ энэ үйл явдал хэрэгжвэл сансар судлалд онцгой чухал үе болох юм. Ингэснээр Улаан гаригийг илүү нарийн судлах боломжтой болох ба Саран дээр байнгын бааз барьснаас Марс дээр барьсан нь илүү ашигтай болно гэж үзэх хүмүүс ч байна. Марс дээр газардах нь Саран дээр буухтай төстэй байх боловч хамаагүй илүү хэцүү ажиллагаа. Энэ аялал 100 дахин удаан хугацаанд үргэлжлэх бөгөөд Марсын цаг агаарыг харгалзаж үзэх ёстой болно. Одоогийн байдлаар НАСА болон ESA тусдаа 2030-аад оны үед энэ гариг дээр хүн илгээх төлөвлөгөөтэй байна. Харин ОХУ 2020 он гэхэд хүн илгээх төлөвлөгөө гаргажээ.
 7. Сансарын цахилгаан шат
  Сансарын цахилгаан шат одоогийн хамгийн өндөр барилгуудаас хэдэн мянга дахин урт байх юм. Гэхдээ энэхүү байгууламжийг барих нь сонсогдож байгаагаасаа илүү хялбар зүйл. Учир нь байгууламжийн хүндийн жингийн төв нь дэлхийн тойрог замд байх юм. Сансарын цахилгаан шатны төлөвлөгөө өөр өөр байгаа ч ихэвчлэн сансарын станцаас газартай холбогдож үүгээр хүмүүс болон ачаа тээшийг зөөвөрлөх санаа гарч байна. Сансарын цахилгаан шат нь огторгуйн аялалыг хамаагүй хялбар, хямд, аюулгүй болгоно. Энэ байгууламжийг бүтээхэд карбон нано хоолойноос гаргаж авсан маш хатуу материалыг их хэмжээгээр үйлдвэрлэх ёстой. Лифт Порт Групп корпораци 2031 он гэхэд үүнийг байгуулах төлөвлөгөөтэй байна.
 8. Бүх зүйлсийн онол
 Мянга мянган жилийн турш дэлхийн бүх үзэгдлүүд ганц л хүчнээс үүдэлтэй гэж хэлэлцэгддэг байв. Хэдэн зууны туршид физикчид эдгээр мэдэгдсэн хүчнүүдийг нэгтгэхийг оролдож байлаа. Одоогийн байдлаар 4 үндсэн хүч бий бөгөөд эдгээр нь электро магнетик, сул цөм, хүчтэй цөм болон таталцал зэрэг юм. Бүх зүйлсийн онол нь эдгээр 4 хүчийг нэгдэхийг шаарддаг. Энэ онолыг батлахын тулд уг асуудал маш сайн судлагдах ёстой бөгөөд физикийн шинжлэх ухаанд Эйнштенээс хойшхи хамгийн том тэсрэлт болох юм.
Бүх зүйлсийн онол гэдэг нэрийг энэ нь физикийн бүхий л үзэгдлүүдтэй холбогддог учраас өгчээ. Гэсэн ч уг онол физикийн бүрэн ойлголт болж чадахгүй ба шинээр нээх зүйлүүд байсаар байх болно.
 9. Нано эм
 Нано технологи зарим салбаруудад хувьсгал хийх чадалтай ч хамгийн их үр дүнгээ өгөх талбар нь анаагаах ухаан байх бололтой. Анагаах ухаанд нано технологийн хэрэглээ нь төгсгөлгүй. Тухайлбал молекулуудыг хорт хадварын эсүүдэд наалдаж устгах байдлаар бүтээж болно. Сайжруулсан эмийн техник нь эмийг зөвхөн тухайлсан биеийн хэсэгт очиж үйлчлэх ба гаж нөлөөг үгүй болгох юм. Микроскоп бүхий роботууд маш нарийн мэс заслыг хийн, гэмтсэн эд эсийг нөхөн сэргээж, тодорхой төрлийн эс, бактериудыг хайж олон устгах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Нано эм нь одоогоор эхлэл үе дээрээ явж байгаа боловч орчин үеийн анагаах ухааны салбарт анхны вакцинаас хойших хамгийн том нээлт болох юм.
10. Дэлхийн төв рүү аялах
 19-р зуунд хүн Саран дээр хүрэхээсээ өмнө Дэлхийн төв рүү аялах болно гэсэн үзэл түгээмэл байжээ. Дэлхийн төврүү зорчино гэдэг сонсогдож байгаагаасаа хамаагүй хэцүү зүйл. Дэлхийн төвийн даралт хэмжээлшгүй бөгөөд тодорхойгоор хэлбэл дэлхийн бүх жин таны дээр байрладаг. Ийм их даралтанд хэлбэрээ хадгалж чадах материал одоогоор олдоогүй л байна. Одоогийн байдлаар хүний гаргасан хамгийн гүн нүх хэрэгцээтэй байгаа хэмжээнийхээ ердөө 0,2%-д хүрчээ. Дэлхийн гүнд маш их хэмжээний энерги байж болох ч бид тэнд шууд хүрэх хүртэл нэлээд хугацаа шаардагдах нь.
 ЭТТИ-101 Дэлгэрмаа

Дэлхийн суут 10 нээлт

Хаос
Амьдрал дээрх б
үх зүйлс хаос орчинд байдаг. Өөрөөр хэлбэл тохиолдлын, урьдчилан хэлэхийн аргагүй. Бенжамин Франклин энэ тухайд “Хадаас байгаагүй учир тах алга болсон. Тах байгаагүй учраас морь явж чадаагүй. Морь явж чадаагүй учир морийг унаж явсан цэрэг дайсандаа алагдсан. Ердөө хадаас байгаагүйгээс л тэр алагджээ” гэж хэлсэн нь бий.
Эйнштейны харьцангуйн онол
Харьцангуйн онол юуг илэрхийлдэг тухай бид б
үгд мэднэ. Энэ онолоор физикийн бараг бүхий л үзэгдэл, хууль тайлбарлагддаг. Үнэхээр Эйнштейн харьцангуйн онолыг нээгээгүй, тайлбарлаагүй байсансан бол маш олон ээдрээтэй ойлголтын талаар бид юу ч мэдэхгүй байх байсан.
Цаг уурын
өөрчлөлт
Х
үн төрөлхтний орших, эс оршихуйг тодорхойлогч нэг том ойлголт бол яах аргагүй дэлхийн цаг уурын өөрчлөлт. Цаг уурын өөрчлөлт гэдэг бол атмосфер дахь нүүрсхүчлийн хийн агууламжийн өөрчлөлт билээ. Аж үйлдвэржилтийн өмнөх үед энэ агууламж харьцангуй бага байсан. Харин урьдчилсан тооцоогоор 21-р зууны эцэст энэ хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байх тооцоо байна.
Тектоникийн хөдөлгөөн
Энэ бол дэлхийн газрын гадаргууны б
үтэц, түүний өөрчлөлт хөдөлгөөн, гажилтыг судалдаг геологийн салбар. Тектоникийн газрын зургууд нь томоохон газар хөдлөлт зэргийг урьдчилан таамаглахад ихээхэн хэрэгтэй байдаг бөгөөд олон арван жилийн турш тасралтгүй судлагдаж байх ёстой зүйл юм.
 Шинжлэх ухаан
өөрөө
Ямар нэгэн мэдлэгийн х
үрээнд баримт, ажиглалтаар нотлогдсон зүйлсийн нэгдэлийг, ерөнхийд нь дүгнэвэл хүний амьдрал, байгалийн үзэгдлийн хөдөлшгүй үнэн дэс дарааллын талаар хуримтлагдсан системчлэгдсэн мэдлэг, мэдээллийн цогцыг бид шинжлэх ухаан гэдэг. Эрт дээр үеэс л хүмүүс байгаль, хүний амьдралын энэхүү олон зүйлсийг бүгдийг тайлбарлаж, нэгтгэж чадах нэг л шинжлэх ухааныг эрэлхийлсээр ирсэн.
 Гэвч хэдийгээр шинжлэх ухааны салбар бүр хоорондоо тодорхой хэмжээгээр холбоотой байдаг ч тус тусын онцлогийг илэрхийлэх хуулиуд, үзэгдлүүдээр тайлбарлагдаж байдаг билээ.
ЭТТИ-101 Мөнхбилэг

Friday, March 18, 2011

Дэлхийн хамгийн том Монгол гутал

Гурван жилийн өмнө 18 настай Б.Номин охин дэлхийн хамгийн том түрийтэй гутлыг хийж, Гиннесийн номонд бүртгүүлэх санааг сэджээ. Ингээд өөрийн санаагаа ажил хэрэг болгох багийг бүрдүүлсэн байна

Энэхүү Монгол гутлын өндөр нь 9 метр, урт нь 6 метр, өргөн нь 2 метр юм байна. Харин гутлын размер нь 39х195=7605 ажээ. Гутлыг 45 метр өндөртэй, 4,4 тонн жинтэй аварга хүн л өмсөх боломжтой. Дэлхийн хамгийн том Монгол гутлыг бүтээхэд 225 ширхэг үхрийн арьс, 4500 метр олс, 120 кв.метр эсгий 72 кв.метр пролон, 13 куб.метр мод, 300 литр цавуу, 180 кв.метр брезент тус тус оржээ. Энэхүү гутлыг Та Эрдэнэ суманд орших Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолборт үзэх боломжтой

ЭТТИ-101 Б.Оюундарь