Monday, March 21, 2011

Харь гарагийнхантай холбогдох ИНТЕРНЭТ


Хавайн их сургуулийн профессор, сансрын цацраг, нэрт астрофизикч Жон Лернед
Гараг ертөнцийн хоорондын сүлжээнд нэвтэрснээр бидэнтэй оюун ухаанаараа ойролцоо харь гаригийнхантай холбоо тогтоох боломжтой болно
Биднийг сүлжээнүүд хүрээлж байдаг Орчлон ертөнцийн хязгааргүй уудамд эргэлзээгүй оршдог гэх өндөр хөгжилтэй соёл иргэншилт хүмүүс дэлхийн хүн төрөлхтний хэрэглээ болсон интернэттэй төстэй сүлжээг эртнээс бүтээжээ. Энэ сүлжээнийхээ тусламжтайгаар бие биетэйгээ харилцдаг ч бидэн шиг ойр дотно биш байж болох юм.
 Гэхдээ галактик хоорондын “аалзны тор” нь хамгийн багадаа л ямар нэг чухал мэдээллийг солилцох үүргийг гүйцэтгэдэг. Шуудхан хэлэхэд, уран сэтгэмжээр баялаг ийм гаргалгааг Гонолулу дахь Хавайн их сургуулийн профессор, сансрын цацраг, энерги ба нейтрино физикийн мэргэжилтэн, нэрт астрофизикч Жон Лернед хийж байна.
Дэлхийн интернэт-нийгэмлэгийн гишүүд ийм тохиолдлыг “Афтар жжот” хэмээн ярилцдаг аж. Харь гарагийнхны интернэтийг олсон гэх энэхүү дүгнэлт дэгс байж болох л юм. Гэвч алдарт эрдэмтний дэлгэсэн баримтууд шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй “Nature” сэтгүүлд нийтлэгджээ. Тэрбээр галактик хоорондын сүлжээг олсон гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Тэнгэрийн заадаст 500 гаруй ийм зангилаа сүлжээ байдгийн нэлээд нь дэлхийгээс тод харагддаг. Хамгийн ойр нь 431 гэрлийн жилийн алсад оршдог бөгөөд хүн болгоны харж чадах жишээ бол бидний сайн мэдэх Алтан гадас од юм.
Алтан гадас тодорхой хэмнэлтэйгээр гялалзаж, цохилдог. Алтан гадас нь хачирхалтай оньсого мэт биет юм. Алтан гадас маш том од бөгөөд нарнаас хэдэн зуу, хэдэн мянга дахин илүү гэрэлтэж гялалздаг. 60 сая гэрлийн жилийн тэртээгээс ч ялгарч харагддаг. Тэгэхээр үнэхээр хачирхалтай гэрэлтүүлэгч байгаа биз. Хамгийн хачирхалтай нь Алтан гадас тодорхой хэмнэлтэйгээр яг л хүний зүрхний цохилт мэт лугшдаг. Өнгө нь ямар нэг зүй тогтлоор өөрчлөгддөг аж. Vлэмж хүчтэйгээр. Vгүй ядахдаа тэр өөрчлөлтийг барьж болох шүү дээ. Эдгээр одод давтамжтайгаар гялтганадаг, заримдаа маш хурдан. Хэмжээ нь нэг томроод л нэг багасаад л. Түүний дотор ямар нэг зүйл, үйл явдал өрнөөд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Магадгүй, Жон Лернерийн хэлснээр өөрийнхөө зүй тогтлын дагуу ингэж гялалзаад байгаа юм биш. Харин гадны оролцоотойгоор л ингэж давтамжтайгаар өөрчлөгдөх боломжтой. Нэг үгээр хэлбэл, харь гарагийнхан л болов уу хэмээн Жон Лернер таамаглаж байна. Дэлхийн одон орон судлаачид энэхүү биетийн гайхалтай төрх байдлыг эртнээс мэднэ. Алтан гадсыг нүд салгалгүй ажиглаж, бусад од, гарагийн зайг тодорхойлох гол чиглүүлэгч болгон ашигладаг юм. Өндөр хөгжил бүхий соёл иргэншилт хүмүүс анхнаасаа л Алтан гадсыг судалж хүний зүрхний цохилт мэт лугшдаг оддыг ямар нэг зүйлд ашиглаад эхэлсэн ч байж мэдэх юм хэмээн Лернер үзэж байна. Эхлэх ч биш бүр ажил хэрэг болгочихсон ч байж мэдэх. Өөрөөр хэлбэл, ухамсартай дохиоллыг дамжуулах зориулалтаар хэдийнэ ашиглаад эхэлчихсэн гэсэн үг л дээ.
“Бид эдгээр оддыг бараг 100 жилийн турш ажиглаж байгаа болохоор өнгөний өөрчлөлтийн талаархи бүхий л мэдээлэл тодорхой бий. Харин тэдгээрийг оюун ухааны үүднээс сайтар нарийн шинжлэх л үлдээд байгаа нь өнөө цаг үеийн тулгамдсан асуудал юм. Өнөөгийн компьютерийн боломж бололцоонд түшиглэн тооцоолно гэвэл хоёр сар шаардагдана” хэмээн Жон Лернер тайлбарлаж байна. Түүний саналыг АНУ-ын Калифорни дахь
SETI хүрээлэнгийн ерөнхий одон оронч Сет Шостак “аятайхан санал байна шүү” хэмээн дэмжжээ. Тэрбээр дэлхийгээс өөр соёл иргэншилт хүн төрөлхтнийг хайх асуудлыг дагнан хариуцдаг тул ойрын 20 жилд харь гарагийнхныг олно гэдэгт эргэлздэггүй эрдэмтдийн нэг. “Шалгаж үзмээр сонирхолтой санаа байна. Хэн нэгэн эдгээр оддын тод гэрэлтэгч өвөрмөц шинжийг архиваас харж болох юм шүү” хэмээн АНУ-ын Нью Жерси дэх тэргүүний судалгааны хүрээлэнгийн физикч Фриман Дайсон бас л Жон Лернертэй санал нэг байгаагаа илэрхийлжээ.
ЭТТИ-101 Баярням

No comments:

Post a Comment