Сансрын хөлгийн сууцны тасалгааг дууриалгасан давчуу өрөөнд сайн дурын зургаан хүн бараг нэг сар болж байгаа бөгөөд Москвагийн анагаах ухаан-биологийн хүрээлэнд Ангараг гариг руу хийх нислэгийг дууриалгасан туршилт хийж байгаа ажээ. "Сансрын нисэгчдийн" хамт биохимич, инженер, эмч нар "үйлээ" үзэж байна. Өөрөөр хэлвэл, тэд ажлынхаа шаардлагын дагуу, бин битүү хаасан нээлхийн нөгөө талд байж, хажуунаас ажиглах учиртай хүмүүс юм. Гэхдээ туршилтын хүмүүс биш л дээ. Гэвч сансрын удаан хугацааны нислэгийн үед хүнд юу тохиолдож болохыг өөрийн биеэр амсах хэрэгтэй гэж тэд үздэг. Шинжлэх ухааны түүхэнд илүү баатарлаг жишээ ч цөөнгүй бий.
Хордоход хүрчээ
Австралийн эрдэмтэн Робин Уоррен, Барри Маршалл нар хүний ходоодны салслаг бүрхэвчний гадаргуугаас "Хеликобактер пилори" гэдэг бактерийг олж нээсэн байна. Тэгээд стресс юмуу хурц хоол биш, харин чухамхүү энэ бактери ходоодны үрэвсэл, ходоодны шарх үүсэх шалтгаан болдог гэсэн таамаглал дэвшүүлжээ. Гэвч хамт ажиллагсад нь эрдэмтдийг дооглон инээлдэж байсан байна. Тэгэхлээр Маршалл уурласнаа, хуруу шилнээс бактеритай шингэн шөл уужээ. Тэгээд ходоодны үрэвслээр тэр даруйдаа өвчилж, үүнийгээ үл итгэгч нарт үзүүлсэн байна. Тийнхүү эрдэмтдийн нээлтийг хүлээн зөвшөөрчээ. 2005 онд тэд Нобелийн шагнал хүртсэн юм.
Өөрсдийнх нь тархи ч гайгүй хэрэг
Саяхан Нью-Йоркийн анагаах ухааны сургууль, Токиогийн их сургуулийн эрдэмтэд туршилтад өөрсдийн тархийг өгнө гэдгээ зарлажээ. Учир нь бусдыг эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Харин тэд өөрсдийн тархины атирааг нано дамжуулагчаар дүүргэх бодолтой байгаа ажээ. Мэдрэлийн зарим эсийн байдлыг дотроос нь ажиглах үүднээс ингэж байгаа хэрэг. Дамжуулагч утас нь хүний үснээс 100 дахин нарийн хэдий ч, ийм утас маш олон байх гэнэ. Эдгээр цагаан алтаар хийсэн нарийхан утас хялгасан судсуудыг нэвтлэн, бараг мэдрэлийн эс бүрт хүрэх ажээ. Ингэснээр сул цахилгаан сэрэл хөдөлгөөний учрыг мэдэж авах бодолтой байна. Энэ нь тархины аль ч хэсгийн тухай туйлын дэлгэрэнгүй "идэвхижлийн зураг" гаргаж авах боломж олгох гэнэ Толгойдох "үснийхээ" тусламжтайгаар эрдэмтэд явж явж сэтгэх механизмын нууцыг тайлахаар найдаж байна. Тийнхүү бусдын бодож байгааг уншиж чадахыг ч үгүйсгэхгүй байгаа ажээ.
Шархан дээрээ тахалтай цус дусаагаад
"Эдийн засгийн бүхий л амьдралыг зогсонги байдалд оруулж байсан тахлаас утга учиргүй айж эмээх нь үндэслэлгүй, учир нь халдварт өвчин ноцтой тарж байсан үед ч тэр бүр хүн өвчилж байгаагүй байна. Клот эмч тахлаар өвчилсөн өвчтөний хатсан цустай цамцнаас багахан хэмжээний бактери аваад, зүүн шуу, цавны баруун тал гээд ер нь нийтдээ зургаан газартаа тариулжээ. Жижигхэн шархтай газруудыг тахлаар өвчилсөн хүний цусанд норгосон боолтоор ороосон байна. Гэвч энэ нь ч түүнд учир дутагдалтай санагджээ. Тэр арьсаа зураад, тахлаар өвчилсөн хүний мундаснаас авсан багаахан идээг энэ газарт тавиад, шархыг өвчтөний цустай боолтоор ороосон байна. Дараа нь тэр тахлаар өвчилсөн хүний хувцас өмсөж, түүнийг нас барахлаар нь цэвэрлэж янзлаагүй орон дээр нь гараад хэвтжээ. Товчоор хэлэхэд, тэр өөртөө халдвар авахын тулд бүхнийг хийсэн ч, тэр ингэж чадаагүй ажээ" гэж Австрийн эмч Гуго Глязар "Эмгэнэлтай анагаах ухаан" гэдэг номондоо бичсэн байдаг. Глязар 1802 онд Египетэд Английн эмч Антуан Клотын өөр дээрээ тавьсан туршилтыг ингэж тайлбарлаж бичсэн юм.
"Намайг галзуу өвчнөөр үхэх эсэхийг харъя л даа"
Луи Пастер галзуугийн вакцин хийсэн юм. Гэвч ялангуяа хүнийг урсан нохой галзуу байсан эсэхийг яг нарийн мэдээгүй тэр тохиолдолд уг вакцинаас хэсэг хугацаагаас эмээж байсан байна. Хэрвээ нохой эв эрүүл байсан бол, вакцин аюултай байх болно хэмээн айцгааж байжээ. Пастер өөрийгөө тарьснаар өөрийнхөө вакциныг хор аюулгүй гэдгийг биечлэн нотлохыг бодсон байна. Гэхдээ эцсийн агшинд зүрх алджээ. Тэгээд түүний мэргэжил нэгт эмч Эммерих Ульман аюултай туршилтыг өөр дээрээ хийхийг зөвшөөрсөн байна. Тэр цамцаа дээшлүүлэх зуураа, "намайг галзуу өвчнөөр үхэх нь үү, үгүй юу гэдгийг харцгаая" хэмээн тэр тайван нь аргагүй хэлж байсан гэдэг. Ульман тэгээд амьд үлдсэн юм. Энэ нь Пастерын вакцин дэлгэрэхэд тус болсон байна. Лондоны Эзэн хааны коллежийн Пирс Митчелл загалмайд цовдлогдсон хүн ямар зовлон эдэлдгийг өөр дээрээ туршиж байжээ.
Юм идэж, ус уулгүйгээр тэнгист 65 өдөр
Францын эмч Ален Бомбар нөөцлөсөн хоол, ундны усгүйгээр 1952 онд Атлантын далайг резинэн завиар 65 өдөрт гатласан байна. Нялцгай биетэн (планктон) болон түүхий загасаар хооллон, усны оронд загаснаас шахаж гаргасан шүүс ууж байжээ. 25 кг турсан ч, амьд үлдсэн байна. Бомбар яагаад өөрийгөө ингэж тарчлаасан юм бол? Тэнгис далайд сүйрсэн хөлөг онгоцны хүмүүсийн олонхи нь яагаад эхний гурван өдөрт нас бардагийг тэр мэдэх гэж боджээ. Учир нь анагаах ухааны ажиглалтаар бол, хүмүүс юм идэлгүйгээр 4-6 хүртэл долоо хоног, харин ус уулгүйгээр 4-5 өдөр амьдарч чаддаг билээ. Хэрвээ тэр хүмүүсийн олонхи нь цөхөрч, айж эмээгээгүй бол амьд үлдэж болох байсан гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэхдээ давстай ус уугаагүй. Бомбарын гавъяа, зөвлөгөө дараа нь олон мянган хүнд тус болсон юм.
Залуужих гэсэн нь үхэлд хүргэжээ
Цус сэлбэх эмчилгээ нь хүний бие махбодийг залуужуулж, хүнд өвчтөнийг эдгэрүүлж чадна гэж Оросын цус сэлбэх онолыг үндэслэгч Александр Богданов үзэж байсан юм. 1926-1928 онд тэр өөртөө цус сольж сэлбэх эмчилгээ 11 удаа хийлгэж, тэр бүрийд миний бие маш сайн байна гэж хэлж байжээ. 12 дахь удаад эмгэнэлт явдал болсон байна. Богданов сүрьеэ өвчтэй оюутантай цусаа "сольж" хийлгэжээ. Ингэснээр оюутан амьд үлдэж, туршигч эмч өөрөө нас барсан байна. Эмч түүнд өөрийн дархлааг өгнө хэмээн найдаж байжээ. Богдановыг нас барахаас өмнө цусны резус тохирдоггүй гэдгийг судлаагүй байжээ хэмээн одоо таамаглаж болно. Тэгэхэд резус хүчин зүйлийн тухай бас мэддэггүй байсан байна.
Хэн бас туршилтын туулай болж байсан бэ?
Нобелийн шагналт Пьер Кюри (1859-1906) цацраг идэвхит бодисыг шинжлэн судалж байхдаа, өөрийн гарыг туяагаар 10 цаг шаржээ. Ингэснээр шарх үүсч, үүнийг дагаад цацраг идэвхит эмчилгээ гэж нэрлэгдсэн анагаах ухааны шинэ салбар бий болсон юм. Пьер өөрөө мориноос унаж нас баржээ.
Францын эмч Николаус Миновици боомилж үхэх үед бий болдог байдлыг тайлбарлахын тулд 1905 онд өөрөө олсонд дүүжлэгдэж, биеийнхээ байдлын өөрчлөлтийг секундомерээр тэмдэглэж авахыг туслахуудаасаа хүссэн байна.
Германы мэс засалч Вернер Форсман оношлогооны шинэ арга боловсруулахын тулд 1929 онд венийн судсаараа өөрийн зүрхний хөндий рүү катетер оруулжээ. Ингэснээр тэр 1956 онд Нобелийн шагнал хүртсэн байна. Шведийн химич Карл Шееле 1782 огд синилийн хүчлийг нээж, түүнийг амталж үзэж байгаад дараа нь нас баржээ.
1933 онд Женевийн эмч, зоологч Жак Понто хорт могойгоор өөрийгөө гурван удаа хатгуулснаар, ийм могойн хатгалтын эсрэг өөрийн хийсэн ийлдэсийг туршсан байна. Харин тэр амьд үлджээ.
Оросын эрдэмтэн Федор Талызин шимэгч хорхойн өвчний шинж тэмдэг, өвчлөлтийн явцыг судлахын тулд 1940-өөд онд цагаан хорхойн хоёр авгалдай залигасан байна. Дөрвөн сарын дараа түүний гэдсэнд нийтдээ 9 метр 80 сантиметр урт хоёр өт бий болжээ.
Лондоны эмч Уильям Старк (1740-1770) янз бүрийн эмчилгээний хоолыг өөр дээрээ туршсан байна. Тэр нэг бол талх идэж, ус ууж, эсвэл зөвхөн мах идэж байжээ. Тийнхүү эцэст нь биеэ муутгаж, зөвхөн бяслагаар хооллож байгаад 29 настайдаа нас барсан байна.
Харин эмч Шабсай Мошковский В1 амин дэмийн дутагдлын үед даамжирдаг энэ амин дэм дутагдах өвчний шалтгааны тухай өөрийн таамаглалыг шалгахаар бараг нэг жил цагаан будаагаар хоолложээ. Түүний таамаглал нотлогдож, тэр энэ амин дэм дутагдах өвчнөөр өвчилсөн байна. Гэхдээ тэр бүр сүүлд 87 нас хүрч нас баржээ.
Сонирхолтой мэдээлэл
Хэрвээ чи баруун бол хоолоо шүднийхээ баруун талаар, солгой бол зүүн талаараа илүү зажилдаг.
Сонгино хальсалж байхдаа бохь зажилбал нулимс гоожихгүй.
Хэрвээ хэл чинь ягаан байвал ямар ч бактергүй эрүүл байна гэсэн үг. Цагаан бол дээр нь бактерийн нимгэн давхарга байна гэсэн үг.
Мерседес Бенцийн уриа нь “Das Beste oder Nichts” буюу “Хамгийн шилдгийг эсвэл юу ч үгүй”.
Титаник хөлөг хамгийн анх удаа SOS дохио дамжуулжээ.
Тамхи татдаг хүн дунджаар хоногт 1 цаг бага унтдаг.
Инээх нь стрессийн гормоны түвшинг бууруулж дархлааны системийг сайжруулдаг гэнэ. 6 настай хүүхэд өдөрт дунджаар 300 удаа инээдэг. Харин насанд хүрсэн хүн 15-100 удаа л инээдэг.
Далайн дун, хясааг чихэндээ ойртуулан барихад сонсогддог зүйл нь далайн чимээ биш харин чихний хэнгэргэний судсаар цус гүйж буй чимээ.
Судалт ноход далматууд толбогүй төрдөг.
Агуйгаас гарахдаа сарьсан багваахайнууд ямагт зүүн талруу эргэж нисдэг.
Эрэгтэйчүүдийн цамцны товч нь баруун талдаа, харин эмэгтэйчүүдийнх зүүн талдаа байдаг.
Ганцхан ууль шувуу л дээрээ зовитой гэнэ. Харин бусад шувууны зовхи нь доороосоо дээшээ хаагддаг.
Цэнхэр өнгө тайвшруулах нөлөөтэй. Цэнхэр өнгө нь тархиннд тайвшруулах гормон ялгаруулах нөлөө үзүүлдэг.
Ханиах болгонд тархины чинь зарим эсүүд үхэж байдаг.
Зүрхийг чинь байрлуулахын тулд уушгины зүүн тал нь баруун талаасаа илүү жижиг байдаг.
Хацар чинь улайх үед ходоодны дотоод хана чинь бас дагаж улайдаг.
Усны үхэр сэтгэл гундуу байх үед хөлс нь улаан өнгөтэй ялгардаг.
Анхны Харлей Давидсон мотоциклыг 1903 онд бүтээсэн бөгөөд карбютарорынх нь оронд улаан лоольны (tomato) лааз ашигласан байв.
MGM кино компаны архирдаг арслан логон дээр гардаг арсланг Volney гэж нэрлэдэг.
Google гэдэг нь нэгийн ард сая тэгтэй тоог хэлдэг.
Титаникыг үйлдвэрлэхэд 7 сая доллар зарцуулсан бол Титаник киног бүтээхэд 200 сая ам доллар зарцуулсан.
Эйеффелийн цамхгийн орой хүртэл 1,792 гишгүүр, шат байдаг.
Хуруугаа чадхийн дуугарахад гарч байгаа дуу нь үнэн хэрэгтээ дотор нь байгаа нитроген хийн бөмбөлөг тэсэрч байгаа чимээ.
Хүн үхсэн ч гэсэн хүний үс, хумс ургасаар байдаг.
Улаан эс хүний биеэр бүтэн тойроход ойролцоогоор 20 орчим секунд зарцуулдаг.
Гутлын үдээсний үзүүлрт байдаг пластик хавчаарыг англиар aglets гэж нэрлэдэг.
Ихэнх хөл бөмбөгийн тоглогчид нэг тоглолтон дээр ойролцоогоор 7 миль (1 миль = 1.6 км) гүйдэг.
Өдөр бүр ойролцоогоор 200 орчим сая хосууд сексдэж, 400 мянган хүүхэд төрж, 140 мянга орчим хүн нас нөгчиж байна.
Цагны рекламны зурган дээр байдаг цагийн зүү нь ихэнх тохиолдолд 10:10 минутыг зааж байдаг. Энэ нь инээмсэглэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг ажээ.
Colgate компани Испани хэлтэй орнуудад шүдний оогоо сурталчлахдаа их бэрхшээлтэй учирчээ. Учир нь Колгейт нь испани хэлээр "явж өөрийгөө дүүжил" гэж орчуулагддаг гэнэ.
Толгойгоо эргүүлэхгүйгээр ар талаа харж чаддаг хоёрхон амьтан байдаг нь туулай, тоть 2.
Ухаантай хүмүүсийн үснээс илүү их цинк, зэс ялгардаг.
Эмэгтэйчүүд эрчүүдээс бараг 2 дахин олон нүдээ цавчдаг.
Герман овчарк бусад ямар ч үүлдрийн нохойноос илүү олон удаа хүн хазсан.
Том кангарүү нэг үсрэхдээ 6 метр газар хол үсэрдэг.
Ташуур тас хийсэн чимээ гаргадаг нь ташуур дууны хурднаас хурдан хөдөлж байгаатай холбоотой.
Хэрвээ морь унасан хүнтэй хөшөөний морь нь урд хоёр хөлөөрөө агаар цавчилж байвал тэр хүн тулааны талбарт үхсэн. Хэрвээ нэг урд хөл нь агаарт байвал дайны үед олсон шархнаас болж үхсэн, хэрвээ морьны 4 хөл нь дөрвүүлээ газар байвал тухайн хүн зуурдаар нас нөгчсөнийг илэрхийлдэг.
Зүрх агшихдаа цусыг 6 метр хол цацах даралттай байдаг.
Хамгийн том газар нутагтай улсууд
1. Орос ....
2. Канад
3. Хятад
4. АНУ
5. Бразил
...
19. Монгол
Ямар ч цаасыг 7 дахин нугалж болдоггүй.
Хүн унтаж байхдаа үедээ ТВ үзэж байх үеэс илүү калор зарцуулдаг.
Харрикейн хуй салхи 10 минутын дотор дэлхий дээр байгаа бүх цөмийн бөмбөгийг нийлүүлснээс ч илүү энерги ялгаруулдаг гэнэ.
Дунджаар жилд 100 хүн үзгэн баланд хахаж нас нөгчдөг.
Хоёр тэрбумд ганц хүн л 116 - буюу түүнээс урт насалдаг.
Цахилгаан сандлыг шүдний эмч зохион бүтээжээ.
'Go' гэдэг нь англи хэлний хамгийн богинохон өгүүлбэр.

Эмчилгээ 102 Ж.Энхбаяр
No comments:
Post a Comment