Thursday, March 29, 2012

Шинэ нээлт

Хүн төрөлхтний мөрөөдөл болсон нисдэг машин худалдаанд гарлаа. Нисдэг таваг шиг хэлбэртэй Moller M200G Volantor нь газраас 10 фут хөндий нисдэг ба цагт 50 миль хүртэл хурдалж, 90 минут хүртэл хугацаанд явах чадвартай юм байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс иргэний нисдэг машиныг 10 футээс өндөрт нисгэхгүй хэмээн заасан байна. Захиалгын тооноос нь хамааран хамгийн доод үнэ нь $90,000 байх юм байна. Moller компани одоогоор 67 ширхэг машины захиалга аваад байгаа юм байна. Дээд даац нь 250 паунд тул насанд хүрсэн нэг хүн л сууж болно гэж үзэж байна. Компани одоогийн байдлаар цэргийнхэн болон Засгийн газартай хамтран ажиллахыг хүсч байгаа юм. Тэд нисдэг машинаа гал унтраах, байшин дээрээс хүн аврах зэрэгт ашиглаж болно гэж үзэж байна.
Бямба-Очир

No comments:

Post a Comment