Thursday, March 29, 2012

МУИС-ийн докторууд шинжлэх ухаанд шинэ нээлт хийжээ

Шинжлэх ухааны шинэ ололтуудын тухай уншигчдад хүргэдэг "The Ргоtein Journal" сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаарт "Уургийн омега-спираль" нэртэй өгүүлэл хэвлэгдэн гарчээ.

Өгүүлэлд альфа спиралын нэг хэлбэр байж болох омега спираль уурагт байдгийг баталсан нь шинжлэх ухаанд шинэ нээлт болсон тухай бичсэн байна.

Дээрх нээлтийг МУИС-ын Биологийн факультетийн Биофизикийн тэнхимийн эрхлэгч П.Энхбаяр, Экологийн тэнхимийн эрхлэгч Б.Болдгив нарын докторууд япон профессор Н.Мацүшиматай хамтран хийжээ.

Нобелийн хоёр удаагийн шагналт Линус Паулинг нарын эрдэмтэд 1951 онд уурагт альфа ба пи хэлбэрийн спираль байж болохыг таамаглаж байсан ч баталгаажуулаагүй байсныг Монгол докторууд дэлхий нийтэд ийнхүү баталсан байна.

Эмчилгээ 102 – Г.Цолмон

No comments:

Post a Comment