Thursday, March 29, 2012

Дэлхийн анагаах ухаанд бvртгэгдсэн нээлтийг Монгол залуу хийжээ

Эрдэм шинжилгээний шилдэг бvтээлд олгодог ШУА-ийн шагналыг өнгөрсөн онд Ж.Алдарсанаа гэдэг залуу хvртсэн билээ.
Тэрбээр 14 настайдаа аравдугаар ангиа дvvргэн, "Оточ манрамба" их сургуулийн оюутан болсон. 18 настайдаа их сургуулиа төгсч эмч мэргэжлийн диплом өвөртлөн мэргэжлээрээ ажиллаж байгаад Япон Улсын тэтгэлэгт сургалтад тэнцэн Токиогийн их сургуулийн Анагаах ухааны факультетийн магистрт суралцан төгсөөд тэндээ ажиллаж байгаа аж. Мөн өнгөрсөн онд Токиогийн их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан байна. Тvvний энэ бvтээлийг шинжлэх ухаан болон генийн эмчилгээнд чухал хувь нэмэр оруулсан шинэ нээлт хэмээн vнэлж байгаа юм. Ж.Амарсанаатай интернетээр холбогдон хөөрөдлсөнөө уншигчлалаа толилуулж байна.
Юуны өмнө ШУА-ийн шилдэг бvтээлийн шагнал авсанд баяр хvргэе.
Таны бvтээлийг шинжлэх ухаан тvvний дотор анагаах ухаанд их хувь нэмэр оруулсан гэж vнэлсэн байсан. Энэ талаар танилцуулахгvй юу?
-Их баярлалаа. Энэхvv өндөр шагналыг хvртсэндээ их баяртай байна. Миний бvтээлийн сэдвийг хялбараар "Олон тооны генийг нэгэн зэрэг дарангуйлах арга" гэж хэлж болох юм. Хvний биеийн гол бvрэлдэхvvн болох уураг барагцаагаар гучин мянга орчиги төрөл байдаг гэж шинжлэх ухаанд тогтоогоод байгаа. Уураг болгон өөрийн гэсэн vvрэг, vйл ажиллагааны чиглэлтэй. Уургийн vйл ажиллагааг танин мэдэж чадвал эсийн vйл ажиллагааны бараг 80-90 хувийг мэдэх боломжтой юм. Хvний эс эдгээр уургуудыг генийн мэдээлэл дээр тулгуурлаж vйлдвэрлэдэг. Генийн мэдээлэл нь заавал DNK-aac RNK-aap дамжиж байж уураг болно. Гэтэл энэхvv генийн мэдээллийг
RNK-ийн тvвшинд дарангуйлж болно гэдгийг эрдэмтэд олон жилийн өмнө баталсан боловч тэдгээрийн хэрэглэж байсан арга нь vр дvн муутай байлаа. Гэтэл RNA гэдэг цоо шинэ арга нь генийн бусад аргуудыг бодвол олон арав дахин vр дvнтэй болохыг 1998 онд нээсэн байна. Энэ нь шинжлэх ухааны ертөнцөд томоохон шуугиан дэгдээсэн билээ. Харамсалтай нь хорхой дээр туршиж баталсан энэхvv аргыг хvний бие дээр хэрэглэх боломжгvй байсаар арай гэж 2001 онд хvний эсэд амжилттай хэрэглэх боломжийг нээлээ. Гэвч энэ аргаар генийг тvр зуур дарангуйлж болох ч тогтмол дарангуйлах боломжгvй юм. Харин нэг жилийн дараа буюу 2002 онд генийг тогтмол дарангуйлах аргыг Японы болон Америкийн эрдэмтэд бараг зэрэг шахуу нээсэн. Тэгэхдээ энэ аргаар олон тооны генийг дарангуйлах боломжгvй байсан. Миний судалгааны vр дvн нь тэр боломжийг нээсэн гэж ойлгож болох байх. Өөрөөр хэлбэл RNAI гэдэг нээлтийн практик хэрэглээг өргөжvvлсэн гэсэн утгаараа чухал ажил болсон юм болов уу гэж бодож байна.
-Уучлаарай. Генийг дарангуйлна гэдгээ тайлбарлахгvй юу. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-Хvний биед барагцаагаар гучин мянга орчим төрлийн уураг байдаг гэж тvрvvн хэлсэн. Тэгэхээр хvний биед бас 30 орчим мянга төрлийн ген байдаг гэсэг vг. Vйл ажиллагаа нь гажсан, эсвэл хэт идэвхжсэн ген хvний биед бий болсноор янз бvрийн өвчин, ялангуяа хорт хавдар vvсдэг. Тэгвэл хортой муу генийг дарангуйлснаар хавдар vvсэх шалтгааныг арилгаж байгаа хэрэг юм.
Дарангуйлна гэдэг нь хавдар vvсгээд байгаа хортой генийг арилгаж байна гэсэн vг. Хvний биеийн эсэд байгаа вирусын генийг ч дарангуйлж болно.
-Таны нээлтийн талаар бусад орны эрдэмтэд хэр сонирхож байх юм бэ?
-Энэ бvтээлийн өмнө би Smad4 гэдэг генийг дарангуйлж нээсэн судалгааны асуудлаар хавдар судлалын "Oncogene" сэтгvvлд хэвлvvлж, Япон болон АНУ-д олон улсын эрдэм шинжилгээний хуралд 10-аад удаа илтгэл тавьсан. Энэ бvтээлийн талаар Oxford-ийн их сургуулийн NAR сэтгvvлд нийтлэгдсэнээс хойш дэлхийн шинжлэх ухааны олон институтээс хамтран ажиллах санал ирээд байгаа. Одоогийн байдлаар Америк, Герман, Япон, Итали, Англи. Хонконг зэрэг орны 20-иод институт, их сургуулиас хvсэлт ирсэн. Эдгээр хvсэлтийг бvгдийг нь хvлээн авч хамтран ажиллаж эхлээд байна.
-Та энэхvv бvтээлээ Японы патентын албанд бvртгvvлсэн гэсэн. Энэ тухайгаа тодруулахгуй юу?
-Өнгөрсөн оны долдугаар сарын 15-нд бvртгvvлсэн. Нээлтийг бvртгэхэд патентын албанд маш их мөнгө төлдөг учраас Японы
засгийн газар зөвхөн ирээдvйд практикт хэрэглэгдэх магадлал өндөртэй нээлтийг л бvртгэдэг юм байна лээ. Өөрөөр хэлбэл хvн
төрөлхтөнд ашиггvй юманд мөнгө зарахгvй гэсэн санаа юм. Миний нээлт бол манай лабораторийн чиглэлээр патент авч байгаа анхны бvтээл юм гэсэн.
-Таныг эрдэм номын мөр хөөхөд нөлөөлсөн хvчин зvйл ч юм уу, хvн гэвэл хэнийг нэрлэх вэ?
- Миний өсч хvмvvжсэн орчин тэр аяараа оюунлаг байсан. Өвөө маань буддын гvн ухаан сайн мэддэг шөнийн арван хоёр, нэг цаг хvртэл төвд ном уншиж бясалгал, мөргөл vйлддэг хvн байсан. Миний аав Орос улсад Цэргийн академийг алтан медальтай төгсөж тэнд эрдмийн зэрэг хамгаалсан хvн. Миний аавыг Ч.Жазаг, ээжийг С.Дvvриймаа гэдэг, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан сумын хvмvvс. Аав ээж хоёр маань vр хvvхдээ эрдэм боловсролтой, оюунлаг хvмvvс болгохын төлөө их л зvтгэж чамгvй хөрөнгө оруулалт хийсэн бидэндээ их гавъяатай хvмvvс дээ. Тэднийг нийслэлийн чадварлаг гэр бvл, Чингэлтэй дvvргийн оюунлаг гэр бvлээр тодруулж өргөмжилсөн байна лээ. Vvгээр бид баярлаж бахархаж явдаг.
Нөгөөтэйгvvр шавийн эрдэм багшаас гэдэг. Төвд хэлний цагаан толгойг Гандантэгчинлэн хийдийн хамба лам гавж Д.Чойжамц багш, ардын эмнэлгийг Гандантэгчинлэн хийдийн Манбадацангийн хамба Хоовай агсан, Манбадацан хийдийн хамба лам гавж Нацагдорж, төвд багш Лувсандондов эмийн ургамлыг академч Лигаа, эх барих, эмэгтэйчvvдийг гавъяат эмч Жав, зvv төөнvvрийг Төмөрбаатар багш гэх зэрэг олон алдартай хvгиvvс эрдэм оюунаа харамгvй хvртээсэн билээ. Япон улсад миний эрдмийн бvтээлийн удирдагч багш гэхэд л АНУ-д докторын зэрэг хамгаалсан, Токиогийн их сургуулийн анагаах ухааны тэнхмийн эрхлэгч профессор Омата гэж том хvн байгаа.
Омата багш маань элэгний хавдар судлал, эмчилгээгээр дэлхийн нэг номерын хумvvсийн нэг. Япон улс өнөөдөр элэгний хавдар судлал, эмчилгээгээр дэлхийд тэргvvлэх байранд явж байгаа.
-Таны ажилладаг эмнэлэгт монголчууд очиж эмчлvvлдэг vv?
-Манай тэнхимын эмнэлэг Япондоо тэргvvлэх зэрэглэлийн эмнэлэг. Япон Улсын эзэн хаан болон гэр бvлийнх нь гишvvд эмчлvvлдэг.
Ялангуяа элэгний хавдрыг эмчлэх талдаа манай тэнхим дэлхийд тэрvvлж байгаа. Радио долгионыг ашиглан элэгний хавдрыг шарж эмчилдэг арга их vр дvнтэй байгаа. Ийм аргаар манайд жилдээ 300-гаад хvн эмчлvvлдэг. Монголоос гэхэд л тав, зургаан хvн манай тэнхимд ирж шинжилгээ хийлгэн, элэгний архаг vрэвсэл болон хавдраа эмчлvvлж байна. Vр дvн нь сайн байгаа шvv.
-Та Монголдоо ирж ажиллах уу?
-Анагаах ухаан өндөр хөгжсөн оронд өвчилдөггvй, өвчилсөн ч эдгэрдэг өвчнөөр монгол оронд маань олон хvн өвдөж ертөнцийн мөнх бусыг vзvvлэн байгаа нь харамсмаар байдаг. Анагаах ухаан дэлхий дахинд макрогоос гадна микро тал руугаа маш эрчимтэй хөгжиж байна. Бид дэлхийн анагаах ухааны өндөр хөгжлөөс өдөр хоног тутам хоцорсоор байх шиг. Энэхvv олон жилийн хоцрогдлыг бид өндөр хөгжсөн орнуудаас мэдлэг технологи асар их хэмжээгээр оруулж байж гvйцнэ гэж боддог. Миний хувьд мэдээж эх орондоо ирж ард тvмнээ эрvvлжvvлэх vйлсэд хvчин зvтгэх чин хvсэлтэй. Гэхдээ Монголын төлөө гэсэн зvрх сэтгэлтэй гадаад дотоодын хvмvvстэй хамтарч ажиллавал илvу vр дvнд хvрэх байхаа.
-Японд сурахад хэр бэрхшээлтэй вэ?
-Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа болохоор бэрхшээл зовлон харьцангуй бага байсан л даа. Гэхдээ амьдрал юм болохоор зөрчилтэй зvйл гаралгvй яахав. Тухайлбал, нэг судалгааг бvтэн жил хийгээд ямар ч vр дvнгvй болов оо. Хvнд байдалд орсон. "Ер нь өөр судалгаа хийе" гээд дэд профессор багштайгаа зөвлөвөл багш маань шинээр ирсэн нэг докторантын туршилтад тусал гэв. Би тэр vед бие даагаад судалгаагаа хийчихнэ гэсэн өөртөө итгэлтэй байсан. Гэтэл шинээр ирсэн нэг залуугийн туслах хийнэ гэхээр vнэхээр омог бардам зан маань намайг өөр тийш яах аргагvй хөтөлсөн. "Би шинэ хvний туслах хийж чадахгvй ээ! Ямар ч байсан бие даан хийж байсан туршилтаа vргэлжлvvлнэ, гэхдээ өөр чиглэлээр" гэж хариулсан. Тэр маань ч оносон. Багш айхтар уурласан. Тэгээд би хийж vзье гэж толгойд эргэлдэж байсан нөгөө RNK-аар генийг дарангуйлах сэдвээр судалгаа хийхээр хатуу шийдлээ гэж хэлсэн. Харамсалтай нь, ийм чиглэлийн туршилтыг манай лабораторт урьд нь огт хийж байгаагуй юм билээ. Бvхнийг цоо шинээр эхэлсэн. Энэ маань миний саяын нээлтийн эхлэл байлаа. Яагаад ч юм туршилтаа амжилттай болно гэдэгт би тун итгэлтэй байв. Өдөр шөнөгvй ажилласан. Ийнхvv миний судалгааны vр дvнг олон эрдэмтэн хvлээн зөвшөөрч анагаах ухааны докторын зэргээ Токиогийн их сургуульд амжилттай хамгааллаа. Хэрвээ багшийн хэлсний дагуу би нэг хvний туслах хийгээд л явсан бол өнөөгийн vр дvнд хvрэхгvй байсан гэж бодогддог юм. Тэгэхээр хvний амьдралд зөв шийдвэр гаргах шаардлагатай чухал мөч гэж байдаг бололтой.
-Таны байгуулсан "Гарваа" сангийн тухай сонирхож болох уу?
-Бололгvй яахав. Энэ бол буяны vйлс. Дашрамд хэлэхэд ахынхаа тухай дурдахгvй бол алдас болно. Миний ах Ж.Лхагвасvрэн, тvvний найз Цэнгэл нар Токиогийн их сургуулийн анхны монгол оюутан юм шvv дээ. Тvvнээс хойш 10-аад хvvхэд энэ сургуульд элссэн. Булган сvvлтэй хvмvvс. Гарваа гэдэг маань манай өвөөгийн авгайлага юм л даа. Өвөө маань олон хvнд тус болж буян vйлдсэн ачтан билээ.
Хvн ер нь өөрөө л гэдэс цатгалан аз жаргалтай байвал боллоо гэж бодож болохгvй. Залуу хvнд өчvvхэн л дэмжлэг vзvvлэхэд тэр нь цаашдын амьдралд нь асар их нөлөө vзvvлдэг тохиолдол зөндөө байдаг шvv дээ. Ёстой л өгье гэвэл ганцаасаа уйлъя гэвэл сохроосоо гэгчээр анх ах бид хоёр степендээсээ илvvчилж онц сурч байгаа, амьдралын боломж муутай 10 оюутанд cap бvр 10.000 төгрөг өгдөг
байлаа. Зарим хvмvvст инээдтэй л санагдах байх. Гэвч ямар нэг санаачлага гарахаар тvvнийг дэмжихэд бэлэн, сайхан сэтгэлтэй хvмvvс зөндөө байдаг юм билээ. Одоо манай сангийн vйл ажиллагаа нэлээд өргөжсөн. Би өөрөө эмч хvн болохоор эрvvл мэндийг тэргvvн зэрэгт тавьдаг. Эрvvл байхын эх vvсвэр болсон биеийн тамир спортод нэлээд анхаарч хуримтлагдсан мөнгөөрөө сvvлийн гурван жил дараалан жил бvр мянгаас доошгvй пvvз, компьютер, бичгийн хэрэгслийг хvvхэд залуучуудад бэлэглэлээ. Хуримтлал бvрдvvлдэг япон улсын АМОС сангийн тэргvvн ноён Токихико Ичияама гуайд тунч их баярлаж явдгаа илэрхийлье. Одоо энэ ажлаа урлаг соёл, боловсролын чиглэлд өргөжvvлэх бодолтой байгаа. Өнгөрсөн жил япон улсын дуучин Фужимото манай ардын жvжигчин Б.Жавзандулам
нарын хамтарсан тоглолтыг Улаанбаатарт зохион байгуулсан. Энэ жил ардын жvжигчин Б.Жавзандулам эгч маань японд тоглолтоо хийнэ. Мөн 23 дугаар тусгай дунд суруулийн Пvрэвсvрэн гэдэг охиныг Япон улсад хэлний сургалтанд явуулсан.
-Та Мамбадацан төгссөн хvн, одоо Японд Европ эмнэлэгт суралцаж байна. Ардын эмнэлэг болон европ эмнэлгийн адил төстэй эсвэл ялгаатай зvйлийн талаар юу хэлэх бол?
-Европ эмнэлэг бол өвчний шалтгааныг "Ийм генийн ийм өөрчлөлтөөс болж, ийм уургийн нөлөөгөөр таны өвчин ингэж vvссэн" гэдгийг маш нарийн тодорхойлж оношилдог л доо.
Европ эмнэлэг биологи, хими, физикийн шинжлэх ухэаны ачаар асар гvнзгий, эрчтэй хөгжсөн. Рентгөн, эхогийн ачаар шинжилгээг, антибиотик, мэс заслын ачаар эмчилгээг vнэхээр хөгжvvлсэн. Удахгvй генетик, молекул биологийн ачаар магадгvй одоогийн тvвшинг хэдэн арав дахин дээшлvvлэх болов уу..
Дорнодахины уламжлалт анагаах ухаан бол бас л олон зуун жилийн тvvхтэй, оношлогооны хямд бөгөөд өвөрмөц нарийн арга барилтай, эм тан нь гаж нөлөөгvй өвөг дээдсийн маань уламжлуулж vлдээсэн агуу их өв сан гэж боддог.
Т.Тэнгисболд

No comments:

Post a Comment