Ямартай ч Lamborghini Aventador J нь цор ганц юм. Үйлдвэрийн нэрийн музей нарт ч хүртэл хувилбарыг нь тавихгүй юм байна.
Женевийн Олон Улсын Авто Үзэсгэлэн дээр "Lamborghini Aventador J" авто машины загварыг толиуулсан байна. Энэхүү төмөр хүлэг нь ганцхан ширхэг бүтээгдсэнээрээ онцлог болжээ. Нэрнийх нь J үсгийг 1970–аад оны Jota – машиныг дурсаж өгсөн байна. Түүнчлэн шинэ "Lamborghini Aventador J" нь зарим талаараа өнгөрсөн зууны 60-аад оны спорт машинуудыг санагдуулахаар загвартай болжээ.
Жирийн Aventador-оос мэдээж урьд шил, дээвэргүйгээрээ ялгаатай цор ганц J нь уг загварын түүхэн дэхь хамгийн намхан машинаар тодроод байгаа юм. Aventador J нь “Формула - 1” маягийн карбон бодикит, урьдаа 20 дюйм, ардаа 21 дюйм дугуйтай юм байна.
ЭттИ-101 Г.Ган-Эрдэнэ
No comments:
Post a Comment