Thursday, March 29, 2012

: Шинэ технологийн нээлт

Мэдрэгчтэй бээлий
Бүрэн мэдрэгч бүхий дэлгэцтэй смартфон, таблетууд худалдаанд гарсны дараа төрөл бүрийн дагалдах хэрэгслүүдхүний сонирхлыг татдаг.

Мэдрэгчтэй дэлгэц бүхий гар утсаа гадаа хүйтэнд ашиглах үед зайлшгүй бээлийгээ тайлах шаардлага гардаг. Харин гараа дааруулж, гар утсаа ашиглах асуудлыг шийдсэн Isotoner SmarTouch Gloves нэртэй бээлийны хурууны урд хэсэгтээ тусгай наалттай бээлий худалдаанд гарчээ.
Энэхүү бээлий 22 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.
Нэхмэл хөвөн даавуугаар компьютер
Итали, Франц болон АНУ-ын нанотехнологичид компьютерыг хувцас хэлбэрт оруулан цоо шинэ загвар бүтээхээр шийджээ. Тэд нэхмэл хөвөн даавууг транзистор болон цахилгаан хэлхээ болгон ашиглах санааг сэдсэн байна. Хэрвээ туршилт амжилттай болбол цаашдаа ханцуйгүй цамцан компьютерыг бөөнөөр нь дамжлагаар үйлдвэрлэх боломжтой болно гэж Америкийн «ЭкстримТек» сэтгүүлд бичжээ.Эрдэмтэд органик транзистор болон бага хүчдэлийн органик цахилгаан химийн транзисторын загварыг боловсруулаад байгаа гэнэ. Ийм загваруудыг гарган авахын тулд алт гэх мэт цахилгааныг дамжуулдаг бусад элементүүдийн нано хэсгүүдийг хөвөн даавууны утсанд суулгасан байна. Дараа нь ийм утсаараа энгийн цамцны даавуутай бодвол арай даргар ширүүн, харин бусад цахилгаан дамжуулагчидтай харьцуулахад хамаагүй уян зөөлөн даавуу нэхжээ. Хөвөн даавуу нь хоорондоо сүлжилдсэн хэдэн зуун утаснаас тогтдог байна. Нанотехнологичдын энэ бүтээл нь даавууны хэсгийг компьютерын матриц болгон хувиргах боломж олгож байгаа аж Харин ийм төхөөрөмжийг биедээ өмсөн явах нь аюултай эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Мөн компьютержсэн хувцсыг хэрхэн цэнэглэх вэ гэдэг асуудал нанотехнологичдын өмнө тулгараад байгаа гэнэ.
Вирусны дохио өгдөг хулгана зохион бүтээжээ
Өмнөд Солонгосын Ан Чол Сү институт  компьютерийн аюулгүй байдал , судалгааны төвөөс  вирусны дохио өгдөг
хулгана зохион бүтээлээ ."  V3 ALARM MOUSE " нэртэй энэхүү хулгана нь тухайн компьютерт  Ан Чол Сү институтийн бүтээл болох вируснаас хамгаалах V3 программ суусан тохиолдолд ажиллах бөгөөд  уг хулгана компьютерт вирус орж ирснийг мэдэгдэн улаан өнгөтэй болж хувирдаг бол,  ямар нэгэн апдэйт хийх, вирусийг цэвэрлэх явцдаа шар өнгөтэй болж , харин жирийн үедээ цэнхэр өнгөтэй байдаг байна. Мөн уг хулгана дотор   2GB мемори карт суугдсан байдаг тул ямар нэгэн файл, зураг зэргийг зөөх , хадгалах зэргээр флаш карт мэт ашиглаж болох ажээ.Солонгос даяарх Лотте дэлгүүрийн бүх салбараар маргаашнаас эхлэн худалдаж эхлэх ба энгийн  "  V3 ALARM MOUSE " 29 мянган вон ,     V3 вируснаас хамгаалах программтай хулгана нь 54 мянган вон юм байна.
Нарны энергиэр ажилладаг цусны даралт хэмжигч
Судлаачид шинэ нарны эрчим хүчээр ажилладаг цусны даралт хэмжих, чухал шаардлагатай эм тариаг цагт нь хийхэд
тус болох багажийг бүтээсэн байна. Энэ багаж нь байнга, цагт нь эмнэлгийн тусламж тусламж үзүүлэх боломжгүй, ядуу улс орнуудад зүрх судасны өвчинтэй тэмцэхэд тус болох юм байна. Цорын ийм төрлийн нарны эрчим хүчээр ажилладаг багаж биш боловч Африкийн Уганда, Замбиа улсуудад бодит байдалд амжилттай туршилт үзсэн байна. Иймэрхүү ядуу орнуудад ядахдаа цусны даралт зөв хэмжиж чадах эмнэлгийн ажилтан ч ховор байдаг бөгөөд энэ төхөөрөмж нь цусны даралтыг маш нарийвчлалтай хэмжих маш хямд арга зам болох юм.
Зүрх судасны өвчин нилээн хурдацтай өсөж байгаа бөгөөд энэ нь саа өвчин, зүрхний шигдээс гэх мэт хүнд өвчинд хүргэж, цаашлаад ДОХ, хорт хавдраас ч илүүтэйгээр дэлхий даяар гарч байгаа үхлийн гол шалтгаан болж байгаа гэнэ.
Энэ төрлийн өвчинтэй тэмцэхэд 32$-ын үнэтэй уг төхөөрөмж их тус болох нь гарцаагүй.
Сэнстэй гутал үйлдвэрлэжээ
Японы гутлын компани саяхан нэгэн шинэ, өвөрмөц бүтээгдэхүүнээ олонд танилцуулжээ.Japan Trends.com” цахим хуудсанд мэдээлснээр гутлаа тусгай хатаагчаар хатаах шаардлагагүй, ингэснээр эрчим хүч хэмнэж байгаа гэнэ.
Нэг хос нь 90 орчим ам.долларын үнэтэй энэ гутлыг эрүүл ахуйн шаардлага хангасны зэрэгцээ явахад саад болохгүй, Японы чийглэг уур амьсгалд нийцсэн гэж хэрэглэгчид таашааж байгаа гэнэ.
Гэрлээр чимэглэсэн “Aurora” нэртэй даашинз урлажээ
Хүмүүсийн амьдралд техник, технологийн хөгжил улам бүр нөлөөлж, бүх зүйл үүнтэй холбоотой болох хандлага ажиглагдаж буйг мэргэжилтнүүд онцолж байна. Энэхүү хандлага загварын ертөнцөд ч бас тусгалаа олж, загвар зохион бүтээгчид LED гэрлээр чимэглэсэн “Aurora” нэртэй даашинз урлажээ.
Энэхүү даашинзыг Сваровски шигтгээ болон 10 мянган ширхэг LED гэрлээр чимэглэсэн аж.

3D нанопринтер бүтээсэн
Венийн Их Сургуулийн эрдэмтэд маш түргэн хэвлэдэг 3D нанопринтер бүтээсэн талаар Рамблер.Ру сайт мэдээлжээ.Хэвлэх нарийвчлал нь нано хэмжээс бүхий энэ принтер нь биетийг гурван хэмжээсээр зурах моделийг бүтээгээд дараа нь хэвлэдэг аж.Лазерийн туяагаар биетийн схемийг зураад нэвт гэрэлтэх полимер дээр буулгах ажлыг эрдэмтэд эхний ээлжинд хийсэн байна.Хэвлэх үед биетийн зургийг давхарга давхаргаар бүрдүүлэх юм.
Толины тусламжтайгаар принтерийн системийг боловсронгуй болгож, хэвлэх хурдыг нэмэгдүүлсэн байна.Ер нь принтер секундэд нэг мм зураг хэвлэх хурдтай бол энэ шинэ принтер нь секундэд таван метр зураг хэвлэх хурдтай гэж принтерийг бүтээсэн эрдэмтдийн нэг Юрген Стампфли хэлжээ.
3D принтерийг ашиглан эрдэмтэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард уян хатан робот хийсэн юм.Уян хатан робот нь зөөлөн хоолойг удирдах замаар ажилладаг ажээ.Шинэ бүтээсэн нано принтерийн тусламжтайгаар том хэмжээний зураг хэвлэх боломжтой болно гэж эрдэмтэд нэмж хэллээ.
Галт зэвсэгийг зайнаас илрүүлнэ
Нью-Иоркийн цагдаагийн салбар биедээ буу авч яваа эсэхийг нэгжлэг хийлгүйгээр зайнаас илрүүлэх төхөөрөмжийг бүтээж байна.Хэт улаан туяны долгион ялгаруулах уг төхөөрөмж хүний биеэс ялгарах дулааны цацрагийг хэмжсэний үндсэн дээр галт зэвсэгийг илрүүлдэг байна.Буу болон зэвсгийн чанартай эд зүйлс биедээ авч яваа тохиолдолд тэдгээр нь дулааны цацрагийн ялгаралд саад болж илрүүлэхэд тусладаг ажээ.Төхөөрөмжийг цагдаагийн автомашинд суурилуулан гудамжинд яваа сэжигтэн этгээд рүү дохиолол илгээж шинжилгээ (скан) хийдэг байна.
The New York Post сонинд мэдээлснээр уг төсөл 3 жилийн өмнөөс хэрэгжиж байна. Одоогоор туршигдаж байгаа төхөөрөмжийн хүчин чадлын хувьд хүний биеэс 1 - 1,2 м зайд илрүүлэх чадвартай байгаа бол цаашид энэ зайг дор хаяж 25 м-т хүргэхийг зорьж байгаа юм. Зөвхөн өнгөрөгч онд гэхэд л Нью-Иорк хотын гудамжуудад нэгжлэг хийлгэсэн сэжиг бүхий хүмүүсийн 13 % нь биедээ галт зэвсэг авч явж байжээ.
Шинэ төхөөрөмжийн ажиллагаа нисэх буудлуудад суурилуулагдаад байгаа "нүцгэлж" шалгах төхөөрөмжтэй төстэй учир хэмжилт, шалгалт хийх нь хүний эрхэнд халдсан хэрэг болно гэсэн болгоомжлол байгаа юм.Гэхдээ уг төхөөрөмж гудамжинд цагдаа нар байгаа эсэхийг офицерүүдэд хэлж өгөх ач холбогдолтой.Мөн хэт улаан долгион нь цагдаа нарын буу хооронд дохиолол илгээхэд туслана.Өөрөөр хэлбэл нэг нэгэн цагдаа буугаа хуйнаас нь сугалсан тохиолдолд бусад цагдаа нарт дохиолол очиж гэмт хэргийн чанартай үйлдлийг цаг алдалгүй таслан зогсоох боломж олгох юм.
Анагаах 102 Х. Нургуль

No comments:

Post a Comment