Thursday, March 29, 2012

Дэлхийн анхны нээлтүүд

Цахилгаан товчийг анхлан санаачлагч
Цахилгаан товчийг бид хувцаснаасаа, цүнхнээсээ гээд олон газар хардаг. Хялбар хаагдаж, нээгддэг болохоор үүнийг бид их хэрэглэдэг. Цахилгааныг анх 1891 онд АНУ-н инженер В.Тубсон зохиожээ. Анхны цахилгааны шүд нь даавуу байсан байсан. Сүүлд 1914 онд Г.Сандбак гэдэг хүн шүдийг нь төмрөөр хийж бат бөх болсноор патентийг нь авчээ.
Хавчаарыг зохиосон Норвеги залуу
Анх бичгийн хавчаарыг Норвегийн Иохан Ваалер 1900 онд бүтээжээ. Сонирхолтой нь тэр үед зохиосон хавчаар өнөөг хүртэл өөрчлөгдөлгүй ирсэн байна. Энэ ололт нь хүний нүдэнд жижигхэн хялбар юм шиг боловч маш их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг та мэдэх бизээ.
Анхны гар утсыг Америкчууд бүтээсэн
АНУ-н эрдэмтэн Мартин купер 1973 онд анхны гар утсыг зохиожээ. МОТОРОЛА маркийн гар утас нэг кг жинтэй байжэ. үүнээс 5 жилийн дараа утасны операторууд үүссэн гэдэг. Моторола анхны гар утас үйлдвэрлэсэн, хамгийн нимгэн утас хийсэн, удахгүй худалдаанд нарны эрчим хүчээр цэнэглэгддэг утас гарна гээд олон сайн нэртэй ч цэнэг хурдан дуусдаг, сүлжээ муутай, ялгаруулах хортой туяа их хэмжээтэй хүний биед муу зэрэг олон саар талтай.
Нунтаг кофег Америкчууд санаачилсан
Чикаго хотын химич Сатори Като 1901 онд хамгийн анхны нунтаг түргэн уусдаг кофег санаачилжээ. Тэр анх Гватемалд ажиллаж байхдаа мөнгөн өнгөтэй кофе чанагч дээр нь энгэсэг шиг тунадас буусныг анзааржээ. Удтал туршилт хийсний эцэст түргэн уусах кофег бүтээн үйлдвэрлэж эхэлжээ.
Аялал жуулчлалыг үүсгэгч Англи эр
Дэлхийн хамгийн анхны аялал жуулчлалын товчоог англи эр Томас Кук 1841 онд байгуулжээ. Тэрбээр Лафборо хотоос Лейстер хот хүртэл галт тэргээр аялуулдаг байв. Кук эхэндээ жуулчлалыг архи, тамхитай тэмцэх үр дүнтэй арга гэж сурталчилдаг байсан гэнэ.
Кетчупыг зохиогч Герман эр
Кетчуп гэсэн үг нь хятадын “кэтсэйл” гэсэн загас, нялцгүй биетэн гэсэн үгнээс гаралтай ба бидний хүртэж заншаад буй кетчупын түүх нь 1876 онд Кенри Хайнц гэгч хүн анхны томатын соусыг савлаж гаргаснаар эхэлсэн байна.
Бохийг зохиогч Америк эр
Жон куртис 1841 онд анхны бохийг хийж худалдаалжээ. Анх бохийг “Чунигам” гэж нэрлэдэг байсан ба давирхайг цаастай хольдог байжээ.
Балыг зохион баяжигчид
Бал бол бидний том ололтуудын нэг билээ. Дээх нь шувууны өдийг бэхэнд дүрж бичдэг байсан. үүний дараа бэхээ төмөрхошуутай ишинд хийж сайжруулсан боловч хурдан хатдаг байв. 1938 онд Лазио Биро болон түүний дүү Жорж нар хамтран анхны балыг зохиосон юм. Балын бэх нь хурдан хатдаг. Мөн балын үзүүрт жижиг шарик хийж өгснөөр цаасан дээр чөлөөтэй хөдөлж бичдэг болсон.
Индүүг зохиогч Хятад залуу
Хуучны индүүг гал дээр тавьж халаадаг байж. Анх 8-р зууны үед Хятадууд торго индүүдэх гэж анх зохиосон гэдэг. 1882 онд Хенри Сеел гэгдэх нэгэн хүн анх удаа индүүг цахилгаанаар халааж болхыг олсон ба энэ индүүг одоо болтол хэрэглэж байна.

Шүдэнзийг зохиогч Англи эр
Галыг анх хэрэглэсэн нь хүн төрөлхтөний хувьд асар том алхам болсон. Бидний өдөр тутмын хэрэглээ шүдэнзийг анх 1827 онд английн химич Жон Валкер зохиосон. Жижиг модны үзүүрт химийн бодис түрхэж түүнийг модны үзүүрт үрэхэд дулаан ялгаруулан шатаж эхэлдэг байжээ.
Угаалгын нунгийг санаачлагч
Вилъяам Колгет 1806 онд лаа, саван үйлдвэрлэдэг компани байгуулжээ. 1906 онд түүний компани 3000 өөр төрлийн саван үйлдвэрлэсний нэг нь бидний сайн мэдэх “Палмолив” гэнэ. Шингэн саван, шил шаазан угаагчид тун сайхан үнэртэй байдаг. үүнийг харин химич Харри Жексон 1929 онд лийрийн үнэр шингээн анхныхыг гарган авсан аж. үүний дараагаас янз бүрийн жимсний үнэр шингэсэн шингэн савангууд гарах болсон.
өнөөдөр угаалгын нунтгийн чанараар АНУ-н “Procter & Gamble” – н бүтээгдэхүүнүүд толгой цохидог. 1943 онд анх “P&G”- нхан “Tide”-г гаргаж авсан бөгөөд давхар шүүлттэй тул гайхалтай гэж тооцогдож байв. Зах зээл дээр нийтдээ 22 удаа шинэчлэгдсэн Тайд одоо ч чанартай угаалгын нунтгын тоонд орсон хэвээр байна.
Зүүг зохиосон залуу
Зүү жижиг мэт боловч бидний амьдралд эрт үеэс байр суурийг эзэлсээр ирсэн. Эрт үед эхлээд ясан зүү, модон зүү, сүүлд нь төмөр зүү гарсан. Мэдэгдэж буйгаар бол анхны металл зүү хүрэл зэвсгийн үед гарсан гэнэ. 1849 онд Вальер Хант анх сүлбээрэн зүүгээр патент авчээ.
Мэдээллийг дэлхий даяар цацдаг болсон. /Дэлхийг бүрхсэн мэдээллийн сүлжээ бий болсон./
WWW (World Wide Web) буюу Дэлхийг торлосон сүлжээг ашиглаж эхэлсэн нь мөн техникийн чухал ололт юм. 1989 онд Английн физикч Тим Бернерс-Ли зохион бүтээсэн WWW нь дэлхий дээр асар хурдан харилцаа холбоо тогтоох, мэдээллийг түргэн олж авах боломжийг бий болгосон юм. Хэдийгээр Бернерс-Ли дэлхий дээрх компьютеруудыг холбох санааг анх гаргасан гэж үздэг ч 1993 онд Иллинойсын их сургуулийн Марк Андерсен, Эрик Бина нар “Мозайк”-ыг бий болгосноор кибер ертөнцөд жинхэнэ тэсрэлт бий болсон юм. Ганцаар эзэмших боломжтой болсноор 1993 он гэхэд хэрэглэгчдийн тоо 10 сая хол давжээ.
Shoemaker-Levy9 сүүлт од Бархасвадьтай мөргөлдсөн нь
Сансар судлаачдын олон жилийн турш анхааруулж байсан ёсоор 1994 оны 7-р сард нарны аймгийн нэгэн том гариг сүүлт одтой мөргөлдсөн гамшиг тохиолдов. Энэ од Дэлхийтэй бус Бархасвадь гаригтай мөргөлджээ. 4.8 сая км-ийн урттай уг аварга том сүүлт одыг олж нээсэн Америкийн одон орон судлаачийн нэрээр нэрлэжээ. 7-р сарын 16-нд эхэлсэн уг мөргөлдөөн 7-р сарын 21-нд дуусчээ. Hubble одон орны дуран авай болон Галилео хайгуулчаар уг мөргөлдөөний зургийг буулгажээ. Энэ мөргөлдөөн нь одон орон судлалынхны хувьд сэтгэл догдлуулсан үзэгдэл байсан бөгөөд ертөнцийн үүсэлтэй холбоотой асар их мэдээллийг олох боломж олджээ. Судлаачид Бархасвадь гариг сүүлийн 100 жилийн турш дор хаяж 4 удаа бусад эрхэстэй мөргөлдсөн болохыг тогтоов. Мөргөлдөөний дараа АНУ, Европын одон орон судлаачид Дэлхий дээр учирч болох муу үр дагавар, үүнээс хэрхэн хамгаалах талаар маргалдаж эхэлжээ. Энэхүү маргалдааны үр дүн амьдралд хараахан хэрэгжиж эхлээгүй байна.
Нарны аймгаас гаднах анхны гаригийг нээв
1995 оны 10-р сард Женевийн ажиглагч Мишел Маёр болон Дидиер Кюелоз нар Нарны аймгаас гаднах анхны гаригийг нээжээ. Үнэндээ 1994 онд нарны аймгаас гадна өөр гөриг байгааг олж нээсэн боловч эдгээр нь сөнөсөн одыг тойрон эргэлдэж байсан юм. Дэлхийгээс 42 гэрлийн жилийн зайтай орших 51Pegasi B гариг нь манай Нартай төстэй од болох 51Pegasi одыг тойрон эргэлдэж байв. Эрдэмтэд энэ нээлтийн дараа Дэлхийгээс гадна амьдрал бий эсэхийг судалж эхэлжээ. Гэвч уг гариг өөрийн одтой 8 сая км-ийн зайтай тойрон эргэлдгийг нь олж мэдээд амьдралтай гэж үзэхээ больсон байна. Энэ нээлтийн дараа Нарны аймгаас гадна орших 100 илүү гаригийг олж нээжээ.
Хамгийн анхны удамшлын хуулбар
1997 оны 2-р сард сонин хэвлэлийн нүүрэнд өхөөрдөм хөөрхөн хонины зураг нийтлэгдсэн билээ. Энэ нь удамшлын аргаар өөр хөхтөн амьтнаас удамшлын аргаар гаргаж авсан Долли хонь байв. Удамшлын олон эрдэмтэд генийг хуулбарлах нь байж болшгүй гэж үзэж байсан зүйл байлаа. Хэдхэн сарын дараа Шотландын Розлины их сургуульд Молли, Полли нэртэй өөр хоёр хонийг удамшлын аргаар гарган авчээ. Генетикийн хуулбар бий болсноор хүнийг ахин хуулах эсэхийн талаар маргалдаж эхлэв. АНУ-ын биотехнологийн фирм АСТ 2001 онд анх удаа хүний үр хөврөлийг хуулбарлан гаргаж авснаар “айдас” улам нэмэгджээ. Долли хонь 6 жилийн дараа үхсэн байна.
Хүний генийн бүтцийг нээлээ
2000 оны 5-р сард хүний ДНХ-ийн кодыг тайлсан нь хүн төрөлхтний түүхэнд чухал зүйл болжээ. Энэ урт бүдүүвч нь аденин (А), тимин (Т), гуанин (Г), цитозин (Ц)гэсэн 4 элементээс тогтдог. 1984 онд Лос Хамас болон Лауренс Ливерморын лабораторт хүний генийг хуулбарлах, жагсаахын тулд эхэлсэн судалгааны ажил ийнхүү үр дүнд хүрсэн юм. Энэ судалгаагаар хүний амь насанд аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх аргыг олохоор шинжлэх ухаан зорьж байна. Одоогоос 7 жилийн өмнөх хүний генийн бүтцийн судалгааны төлөвлөгөөнд протеомыг (эсийн уургийн нийлэгжилт) судлах ажил байсан. Тиймээс одоо түүнд илүү анхааран судлах болсон юм.
Генийн анхны эмчилгээ
Өвчтөнийг эмчлэх, физик шинж чанарыг нь багасгахын тулд биед нь генетикийн материал суулгах болсон нь анагаах ухаанд хувьсал болсон юм. Анх удамшлын өвчнийг эмчлэх зорилгоор бий болсон энэ эмчилгээг хорт хавдар, ДОХ зэрэг өвчнийг эмчлэхэд ашиглахыг зорьж байна. Анх 1990 онд Дк.Франц Андерсон хүнийг гений аргаар эмчлэх туршлагыг хийжээ. Түүнээс хойш клиникийн төвшинд 400 тохиолдолд туршиж үзсэн ч үр дүнгүй байв. 1999 онд Францын нэгэн баг дархлалын систем нь гэмтэлтэй 5 хүүхдэд судалгаа хийжээ. 2000 оны 4-р сард 4 хүүхдийн дархлалын системийн өвчин нь эдгэрсэн юм. Удамшлын гаралтай өвчнийг эмчлэх генийн эмчилгээтэй холбоотой туршилтууд хийсээр байна.
Сансрын нууцлаг хүчийг нээсэн нь       
1997 оны 1-р сард одон орончид орчлон ертөнц өмнөхөөсөө илүү хурдтай өргөжин тэлж байгаа талаар мэдэгдсэн билээ. Энэ нь орчлон ертөнц хоорондын татах хүч ийн тэлэхэд саад болж байсан юм. Үүнийг асар хол болсон супернова (одны дэлбэрэлт), аварга сүүлт оддын их хэмжээний дэлбэрэлтийн үеэр нээжээ. Үүнийг Калифорнийн олон улсын Лауренс Беркели лабораторын Сууль Перлматтер ахлагчтай Супернова төслийн баг болон Вестон Крикийн (Австрали) Моунт Стромла Сидинг Спрингийн Брайн Шмидт ахлагчтай Z-Супернова төслийн багийнхан харсан юм. Эдгээр астрофизикийн багууд 40 орчим суперноваг ажиглан адилхан дүгнэлтэд хүрсэн байна. Эдгээр нь тухайн өдрийг хүртэл байгаагүй их хурдаар бие биеэсээ холдож байлаа. Өөрөөр хэлбэл оддыг бие биеэс нь холдуулж буй мөн орчлон ертөнцийг бөөгнөрүүлж мэдэх таталцлын хүчнээс ч илүү их хүч байна гэсэн үг. Энэ хүч ийнхүү орчлон ертөнцийг тэлэн татаж байдаг. Энэ нууцлаг хүч нь орчлон ертөнцөд буй бүх энергийн 70%-ийг эзэлдэг.
МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНД НЭЭСЭН НЭЭЛТҮҮДээс
1.      Б.Лувсанданзан, А.А.Беус, Н.Е.Залашкова, Н.С.Зайцев, В.С.Коваленко, Л.Н.Когорко, В.С.Кудрин, Д.А.Минеев, А.А.Яншин “Ижил төстэй ховор элементүүд ба хөнгөнцагаан-цахиурт нэгдлүүд ялгарч хуримтлагдах геохимийн үзэгдэл” нээлт
Нээлтийн томъёолол: Геологийн процессын үйл явцад микроклин-альбиттай
боржингийн массивуудад геохимийн ялгарлаар ховор элементүүд ба креолитын эрдэсжилтээр үүссэн, химийн хувьд тогтвортой комплекс нэгдлүүд нь ижил төстэй ховор элементүүд болон хөнгөнцагаан-цахиурын ялгарал, хуримтлал үүсгэхийн зэрэгцээ эрдэсжилт геохимийн бүсжилттэй тухай, ШУ-нд мэдэгдээгүй байсан геохимийн үзэгдлийг илрүүлсэн. 
2.      Ж.Шагж “Хүн ба амьтны гэдэсний бүдүүн хэсэгт дулааны энерги үүсэх үзэгдэл” нээлт 
Нээлтийн томъёолол: Хүн ба амьтны гэдэсний бүдүүн хэсэгт дулааны энерги үүсч, хэвийн микрофлор ба хоол тэжээлийн боловсрогдоогүй үлдэгдлийн харилцан үйлчлэлийн үр дүнд бий болж тоон хэмжээний хувьд гэдэсний энэ хэсгийн харьцангуй урт ба түүний агуулагдахууны хэмээр тодорхойлогдсон зөвхөн биеэ даасан микроценозын дулаан зохицуулалтад хамааран бодисын солилцооны идэвхийн ерөнхий түвшинд зүй ёсоор нөлөөлдөг урьд өмнө нь мэдэгдээгүй байсан үзэгдлийг нээн илрүүлж, туршилтаар тогтоосон.
3.      Ч.Дамдинсүрэн, Д.Ганболд “Хурга, ишигний цус төлжүүлэх дархлааны тогтолцооны эсийн микоплазм эмгэгшүүлэх үзэгдэл” нээлт 
Нээлтийн томъёолол: Хурга, ишигний цус төлжүүлэх, дархлааны тогтолцооны эсийг эмгэгшүүлж, элэг, дэлүү, сэрээ булчирхай, тунгалгийн зангилгааны эсийг хордуулж, дархлааны дутагдал үүсгэн биеийн эсэргүүцэл буурч, дээрх эрхтний үйл ажиллагааг бие махбод зохицуулах, гэмтсэн эсээ сэргээх чадвартай эмгэгээс ангижруулах, хор саармагжуулах чадваргүй болгодог үзэгдлийг анх удаа туршлагаар тогтоон баталсан. 
4.      Л.Дашзэвэг “Бэлчээрийн ургамлын идэмжийн зүй тогтол” нээлт. 
Нээлтийн томъёолол: Малын мэдрэх эрхтэнд ургамлын идэш тэжээлийн шинж чанарууд хүртэгдэж, идэх үйлдлийг үүсгэдэг ба идэш нь зөвхөн мал, ургамлын зүйлийн хослолд тогтворждог урьд нь мэдэгдээгүй байсан статик зүй тогтлыг онол ба сорилын замаар тогтоосон. 
5.      М.Даш, Ж.Мягмар, Д.Нямаа, Х.Тумбаа “Амьтны биед ургамлын алкалоидын эсрэг дархлаа үүсэх үзэгдэл” нээлт 
Нээлтийн томъёолол: Амьтны биед ургамлын алколоидын эсрэг үүсэх дархлаа нь тухайн ургамлаас гаралтай алколоид буюу зүймэл бус бага молекулт нэгдэлтэй харилцан үйлчлэх шинжээр илэрч хавсрага холбох урвал, наалдуулах урвал болон хэт дархлаат өвөрмөц ийлдэс хэрэглэхэд хэмжигдэн тодорхойлогддог болон тэр нь алколоидот ургамлын хорт нөлөөнд малын тэсвэрлэх чанарыг дээшлүүлж, хорогдлыг багасгах, амьдын жинг нэмэгдүүлэх зүй ёсны нөлөө үзүүлдэг урьд өмнө мэдэгдээгүй байсан үзэгдлийг онолоор илрүүлж, туршилтаар нотолсон байна.
6.      Ц.Тойвгоо “Монгол үхрийн насны краниологийн үзэгдлүүд” нээлт /1997.07.08 диплом №6/ 
Нээлтийн томъёолол: Үхрийн 7 сартай духны ясанд хонгил үүсч хөгжсөөр төрөх үед 36-42 мм урт, 26-30 мм өргөн болж, хязаалан, соёолон насанд духны ясны дундах ялтас сийрэгжин хонгилжсоор бүх ясныхаа зузааны эзэлдэг духны хонгилын онтогенез дэх насны хувирлын болон эврийн нугалмайн далд хувиралд үзүүр нь хатаж шарилжих, мөн эврийн цагариг нь тодордгийг онол, ажиглалт, судалгаагаар тогтоосон байна. 
7.      Г.Цэвэгмид, Ц.Цэндсүрэн “Монгол адууны ям өвчний өвөрмөц үзэгдлүүд” нээлт /2000.04.11 диплом №07/ 
Нээлтийн томъёолол: Монгол адуу хоёр нас хүртлээ үл ямтах ба ямтай гүүний уураг, сүүнд ям үүсгэгч оршихгүй бөгөөд мөнгөний ион+хлортетрациклин ямын реконвалесценци үзэгдлийг 96.2% илрүүлдэг болон комплемент холбох урвал /КХУ/, маллейны сэдрэлтээр сөрөг, гагцхүү арьсны маллейнаар эерэг урвалтай адууны махыг хүнсэнд ашиглах боломжийг нотолсон иммунобиологийн өвөрмөц үзэгдлийг нээн тогтоожээ
 Анагаах 101 М.Энэрэл

No comments:

Post a Comment